Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам болон БНСУлсын "WITH" Төрийн бус байгууллага хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу "Сургуулийн Өдрийн хоол" төслийг 2006-2013 он хүртэл амжилттай хэрэгжүүлж дууслаа. Төслийн гол онцлог нь манай улсад хэрэгжиж буй "Үдийн цай" хөтөлбөрийг "Сургуулийн өдрийн хоол" болгоход чиглэсэн бөгөөд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон "WITH" Төрийн бус байгууллагын 100 хувийн санхүүжилтээр зохион байгууллагдсан болно.
Хамтын ажиллагааны хүрээнд Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах бодит обьектыг Улаанбаатар хот, аймаг, сумын түвшинд байгуулж, үйл ажиллагааг нь олон улсын жишиг стандартад нийцүүлэн зохион байгууллаа. Мөн сурагч, багш, эцэг эх, хоолны газрын ажилтнуудад шим тэжээлийн, эрүүл ахуйн боловсрол олгох сургалтыг шат дараалан явуулсан нь Монгол хүн амын нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад үр өгөөжөө өгч буй ажлуудын нэг болжээ.
"Сургуулийн Өдрийн хоол" төсөл нь 2006-2010 онд Нийслэлийн 58-р сургуульд, 2008-2011 онд Архангай аймгийн Хүмүүн цогцолбор сургуульд тус тус амжилттай хэрэгжсэн юм. Аймаг, нийслэлийн загвар хоолны газар нь 600, 1200 хүртэл сурагчдад халуун хоол, ундаагаар үйлчлэх тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд "Өдрийн хоол"-ны үйл ажиллагааг бүхэлд нь сургуулийн хоолзүйч удирдан зохион байгуулдаг.
Сумын сургуулийн загвар хоолны газар нь 2010 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд үйл ажиллагааг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2013 оны 12-р сарын 4-нд Булган аймгийн Дашинчилэн сумын бүрэн дунд сургуульд болж өндөрлөлөө. Хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага, БНСУ-ын “WITH” төрийн бус байгууллага, Боловсрол, шинжлэх ухааны яам, ШУТИС. Хүнсний инженер, Биотехнологийн сургууль, ХИБС-ийн харъяа Шим тэжээл судлалын төв, Булган аймгийн Боловсролын газар, Дашинчилэн сумын Засаг Даргын Тамгын Газар, Дашинчилэн сумын төлөөлөл тус тус оролцлоо.
Сумын сургуулийн Загвар хоолны газар нь 300 хүнд үйлчлэх хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, 120 хүний суудалтай хооллох тамхимтай бөгөөд 1-5-р ангийн болон дотуур байрны сурагчдад халуун хоол, ундаагаар үйлчилдэг.
Төслийн үйл ажиллагааг хүлээгэн өгөх ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам болон Булган аймгийн Боловсролын газар, Дашинчилэн сумын сургууль талархал, дурсгалын зүйлийг БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага болон "WITH" Төрийн бус байгууллага, Шим тэжээл судлалын төвд гардуулав.
Мөн "Бидний дуртай үдийн хоол" болон "Сургуулийн Өдрийн хоол"-ны үзэсгэлэнг үзэж сонирхов.
БНСУ-ын "WITH" Төрийн бус байгууллага нийт 79,800,000.00 төгрөгийн тоног төхөөрөмж болон туслах хэрэгслүүдийг Булган аймгийн Дашинчилэн сумын сургуульд хандивлав. Х¿íñний инженер, бèîòåõíîëîãèéí ñóðãóóëийн харьяа Шим тэжээл судлалын төв нь “Сургуулийн Өдрийн Хоол” төслийг манай оронд амжилттай хэрэгжүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэн, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажилласан юм.
"Сургуулийн Өдрийн Хоол" төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан байгууллага, хүмүүст талархлаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
Монгол-Солонгосын хамтарсан Шим Тэжээл Судлалын Төв
ТГ
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн “Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг
Элсэлтийн шалгалтгүй элсэгчдийн бүртгэл
“Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2024” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан НҮБ-ын Олон улсын зөвлөхөөр ажиллаж Бутан улсад “Сарлагийн хөөвөр самнах, боловсруулах” сургалт хийлээ
"Хиймэл оюун ухаан" номын нээлт боллоо