“Тоёота-ШУТИС” сангаас жил бүр сурлага, сахилга батаар тэргүүлсэн оюутнуудад тэтгэлэг олгодог билээ. Энэ жилийн тэтгэлэгт ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудаас 17 оюутан шалгарсан байна. Шалгарсан оюутнуудад 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ШУТИС-ийн ректор Б.Очирбат, тэргүүн проректор Д.Батчулуун, проректор Т.Намнан, Санхүү эдийн засгийн газрын дарга Ц.Бумцэнд нар батламж, мөнгөн тэтгэлгийг нь гардуулж өглөө.


1998 онд “Тоёота” корпораци, Техникийн их сургуулийн удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байжээ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Тоёота-Мотор корпорациас ШУТИС-д хандивласан хєрєнгєєр Тоёота-ШУТИС сургалтын санг байгуулан ажиллаж байна. Өмнөх хичээлийн жилд мөн тооны оюутан хамрагдсан юм. Тус сангийн нэрэмжит тэтгэлгийг 1998 оноос эхлэн олгож байгаа бөгөөд одоо нийтдээ 280 гаруй оюутан тус тэтгэлэгт хамрагдаад байна.

Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв