ШУТИС-ийн ЭХИС-ийг 1995 онд Цахилгаан Системийн Автоматжуулалт мэргэжлээр төгссөн инженер Намхай овогтой Нацагням “NaNyam-AX12 цахим автомат өдөөлтийн систем” зохион бүтээж 2013 оны төрийн шагнал хүртжээ. Нацагнямын зохион бүтээсэн “NaNyam-AX12” цахим автомат өдөөлтийн систем нь Дулааны II цахилгаан станцын 1-р Турбин-Генератор дээр 2013 оны 4 дүгээр сарын 19- наас хойш тасралтгүй хэвийн ажиллаж байна.

Манай төгсөгч Н.Нацагнямд төрийн шагнал хүртсэн явдалд ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн захиргаа, профессор багш нар, нийт оюутан залуучуудын өмнөөс баяр хүргэж цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөж байна.
ТГ
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв