Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баримталж буй шинэчлэлийн бодлого, төлөвлөлтэй танилцлаа. Хурал 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд болж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, тус яамны удирдлагууд оролцов.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Боловсрол, шинжлэх ухааны шинэчлэлийн бодлогын талаар хийсэн танилцуулгадаа, тус яамнаас өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн болон ирэх жилд хийх ажлын талаар мэдээлэл хийлээ. Сайд Л.Гантөмөр боловсролын чанар, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, үнэлгээний шинэчлэл, сурах бичгийн шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Мөн “Дээд боловсролын хувьд мэргэжлийн төрөл, чиглэлийг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, эрэлт, бодит эдийн засгийн бүтцэд нийцүүлэх, сургалтын чанарыг ажил, мэргэжилд тавигдаж буй шаардлагыг хангадаг байх, олон улсын түвшинд нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд хүргэх бодлогыг хэрэгжүүлж байна. Багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой болгох, багш нарын цалин, хөлс, бодит орлогыг нэмэгдүүлэх, орон сууц нийгмийн хамгааллыг нь сайжруулах, цэцэрлэг, сургуульд эрсдэлгүй, найдвартай, чанартай хоол, хүнсний үйлчилгээг бий болгох, боловсрол дахь хувийн хэвшил, иргэний оролцоог өргөжүүлж, хариуцлагатай боловсролын үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэх, төрийн ачааллыг хөнгөрүүлэх, боловсролын засаглалыг хэрэглэгч, олон нийтийн эрх мэдэл, хяналтад шилжүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байна” гэлээ.
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав