"Хавсарга хэлшинжлэл: Техник технологийн нэртомьёо боловсруулах асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал
2008-11-10
ШУТИС- ийн " Эрдэм шинжилгээний ажлыг 2007- 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр "-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хэлний боловсролын сургуулийн Эрдмийн зөвлөлөөс "Хавсарга хэлшинжлэл: Техник технологийн нэртомьёо боловсруулах асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Хурал ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд 2009 оны 01 сарын 22 -ны өдөр болно.
НЭГ. Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь байгалийн ухаан, инженер, техник, технологийн салбарт нэртомьёог боловсруулах, жигдлэх, нэртомьёоны цахим санг бүрдүүлэх , техникийн мэргэжлийн онол аргазүйг боловсронгуй болгох чиглэлээр профессор багш нар, эрдэмтэн судлаачдын санал бодол солилцуулах, зөвлөмж гаргахад оршино.
ХОЁР. Эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалт.
Хурал үндсэн ба салбар хуралдаантай явагдана.
Үндсэн хуралдаан: Техник технологийн нэртомьёог боловсруулах асуудлууд
Салбар хуралдаан:
А Хэлшинжлэл ба техник технологийн нэртомьёоны судалгааны онол, аргазүй
Б Нэртомьёоны судалгаанд цахим техник технологийг нэвтрүүлэх нь
ГУРАВ. Хурлын илтгэлүүдийг ХБС-ийн "Хавсарга хэлшинжлэл" сэтгүүлд хэвлэх бөгөөд дор дурдсан зааврын дагуу бичиж 2009 оны 01 сарын 10-ны дотор ирүүлнэ үү
- Normal
- Үсгийн фонд Times New Roman
- Үсгийн хэмжээ 12
- Мөр хоорондын хэмжээ 1,5
Хаяг: ganchimegdamba@yahoo.com, oyunkhishig@must.edu.mn
өрөөний дугаар 1-322
Нэртомьёо, техникийн орчуулга чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийдэг профессор, эрдэмтэн судлаач багш болон доктор, магистр оюутнуудыг энэхүү хуралд өргөнөөр оролцохыг урьж байна
ХБС -ийн Эрдмийн зөвлөл
Б.Одонтуяа “Шилжилтийн металлын дихалкогенидын гадаргуугийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо