Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2013 оны 12 дугаар сарын 29-н буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор ҮТДС-ийн Нэхмэлийн технологи, дизайны профессорын багийн зөвлөх профессор Г.Надмид, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор МС-ийн Дифференциал тэгшитгэлийн профессорын багийн дэд профессор А.В.Лощенко, Хэрэглээний механикийн профессорын багийн дэд профессор Ж.Батбаяр, ЭХИС-ийн Цахилгаан системийн автоматжуулалтын багийн профессор Б.Мандах, МХТС-ийн Мэдээлэл холбооны удирдлага, эдийн засгийн профессорын багийн тэргүүлэх профессор О.Балдангомбо, Алтангадас одонгоор ХБС-ийн захирал Т.Батбаяр, Хөдөлмөрийн хүндэт медалиар ХҮСХХ-ийн С.Пүрэвжав, нар тус тус шагнагдлаа.


Засгийн Газрын шагнал Боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдэгээр ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор П.Жаргалтуяа, Тамгын газрын ахлах мэргэжилтэн С.Пүрэвдулам, Санхүү, эдийн засгийн газрын ахлах нягтлан бодогч Б.Алтантуяа, НҮНХА-ны инженер Ж.Баасанжаргал, БШУЯ-ны Жуух бичгээр Эрдэм шинжилгээний албаны дарга Х.Отгон-Эрдэнэ нар шагнагдав.

ТГ
Эрдэнэт Цогцолбор Дээд сургууль футзалын аварга болж, “MUST CUP 2025”-д түрүүллээ
“Төр-Их сургууль-Аж үйлдвэр” хамтын ажиллагааны боломжууд хэлэлцэх уулзалт хэлэлцүүлэг боллоо
“Гэрээсээ Гарцгаая-Оюутан” хэлэлцүүлэг боллоо
Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
ШУТИС Монголын Тусгай Олимпын Хороотой хамтран ажиллана