Монгол улсын Санхүү эдийн засгийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2002 оны 61/А31/31/69 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг, нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын дагуу ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургууль Мэргэшлийн зэрэг олгох сургалтыг Хүнсний аж үйлдвэрийн салбарт олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж зохих шаардлагыг хангасан 18 мэргэжилтэнд явуулж, “Зөвлөх инженер” Мэргэшлийн зэргийн гэрчилгээ олгов.

Хүнсний аж үйлдвэрийн салбарын “Зөвлөх инженер” Мэргэшлийн зэргийн гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний проректор Ч.Баасандаш, ХИБС-ийн захирал Ж.Туяацэцэг, профессор Д.Цэцэгээ /Мэргэшлийн зэрэг олгох сургалт хариуцан зохион байгуулдаг/, ХИБС-ийн Эрдэм шинжилгээ, Инновацийн бодлого хариуцсан багш Я.Алтанцэцэг, Х.Мөнхзаяа нар оролцож баяр хүргэлээ.

ХАҮ-ийн салбарын “Зөвлөх инженер” Мэргэшлийн зэрэг авсан инженерүүд дотор тухайн салбарт 40 гаруй жил ажилласан ахмад инженер Ж. Сумьяадорж, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Р.Ганжав нар байлаа. Монгол улсын ХАҮ-ийн салбарт Зөвлөх инженерийн тоо 18-аар нэмэгдэж байна.

Зөвлөх инженерүүд нь мэргэжлийн чиглэлээр төсөл, тооцоо, техник, технологийн шийдэлд үнэлэлт, дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх эрхтэй, хувийн тамга тэмдэгтэй болно.
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав