ШУТИС-ийн ҮТДС-ийн захирал Н.Ганзориг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны "Ай Шин Да" хэвлэх компанийн захирал Б.Зоригт нар 2014 оны нэгдүгээр сарын 14-нд хамтран ажиллах ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн зорилго нь ҮТДС болон "Ай Шин Да" компанийн хооронд хэвлэлийн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны үндэс суурийг тавих явдал байлаа. Хамтын ажиллагааны хүрээнд техник технологийн мэдээлэл солилцох,
хамтарсан хурал, уулзалт зохион байгуулах, "Ай Шин Да" компанид зуны сургалтанд ҮТДС-ийн багш, оюутнуудыг дадлагажуулж, харилцан туршлага солилцох, хэвлэх үйлдвэр болон машин тоног төхөөрөмжийн тэргүүлэх чиглэлийн төсөл хөтөлбөрийг хоёр талын хамтын оролцоотойгоор боловсруулах, хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээ хамтран явуулах болон бусад хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар тохиролцов.

Эхний ээлжинд 2014 оны зун хоёр багш, 20 орчим оюутан тус үйлдвэрт 3 долоо хоног хүртэл хугацаагаар дадлагжин ажиллах юм.

"Ай Шин Да" компани нь ӨМӨЗО-ны Хөх хотод байрлах тус бүс нутгийн төрийн мэдлийн, хэвлэлийн салбарт тэргүүлэх чиглэлтэй ажилладаг томоохон аж ахуйн нэгж юм.
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав