ШУТИС-ийн ректор Б.Очирбат, СБЗГ-ын дарга Д.Ганхуяг, МИС-ийн захирал Д.Цолмонбаатар, ЭХИС-ийн захирал Ч.Мангалжалав нар 2014 оны 02 дугаар 12-18-ны өдрүүдэд БНСУ-д томилолтоор ажиллаа. Энэ үеэр Чунгнамын Үндэсний Их Сургууль (Chungnam National University)-д 2014 оны 02 сарын 13-ны өдөр зочилж, тус сургуулийн ерөнхийлөгч Jung Sang Chul, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Lee Jin-Sook, Төлөвлөлтийн асуудал эрхэлсэн захирал Byung Su Kang, Механик дизайны инженерчлэлийн профессор Sangho Park нартай уулзаж их сургуулиудын мэргэжлийн профессор хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу багш нар, оюутан солилцох тухай санал солилцов.

Тус сургуулийн Механик дизайны инженерчлэлийн лаборатори (CAD/CAM-ын)-тай танилцаж, оюутнуудын судалгааны ажилтай танилцав. Мөн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Lee Jin-Sook, Төлөвлөлтийн асуудал эрхэлсэн захирал Byung Su Kang нарын зүгээс тус сургуулиас гадаадын бусад их сургуулиудтай хамтран хэрэгжүүлж байгаа оюутан солилцооны “2+2” хөтөлбөр, багш солилцооны хөтөлбөрийг инженерийн чиглэлээр ШУТИС-тай хамтран хэрэгжүүлэх тухай саналыг тавьсны дагуу 2014 онд 10 хүнийг тус сургуульд суралцуулах асуудлыг хэлэлцэж дэмжсэн.
ТГ
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав