ШУТИС-ийн ректор Б.Очирбат, СБЗГ-ын дарга Д.Ганхуяг, МИС-ийн захирал Д.Цолмонбаатар, ЭХИС-ийн захирал Ч.Мангалжалав нар БНСУ-д томилолтоор ажиллахдаа Сөүлийн Үндэсний Их Сургууль (Seoul National University)-д 2014 оны 02 сарын 17-ны өдөр зочилж, барилга, хүрээлсэн орчны инженерийн чиглэлээр магистр, докторын түвшний оюутан солилцооны “2+2” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, Сөүлийн Үндэсний Их Сургуулийн ерөнхийлөгч Yeon Cheon Oh нар гарын үсэг зурав.

Мөн тус сургуулийн гадаад хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Suk Won Cha, Инженерийн сургуулийн захирал Kunwoo Lee, дэд захирал Yi Kyung-woo нартай уулзаж зөвхөн барилгын инженерээр зогсохгүй эрчим хүч, механик инженерийн гэх мэт бусад инженерийн мэргэжлийн ахисан түвшний оюутан солилцох, залуу багш нарын мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож тохиролцов.

Уулзалтын дараа тус сургуулийн Автомашины дэвшилтэт судалгааны төв (Advanced Automotive Research Center), Барилга, хүрээлсэн орчны тэнхим (Department of Civil and Environment Engineering, профессор Seung Young Kho, профессор Jae Young Kim), Цахилгаан ба компьютерийн инженерийн тэнхим (Department of Electrical and Computer Engineering, профессор Kwan Bok Lee, профессор Sunghoon Kwon)-үүдээр зочилж орчин үеийн ухаалаг орон сууцны төсөл, устөрөгчийн тэжээгчтэй автомашин, хос хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн технологийн хөгжүүлэлт, өндөр технологийн лабораторийн аргаар хүний генийг бий болгож байгаа туршилттай танилцаж, дээрх чиглэлээр мэргэжилтэн судлаачдыг бэлтгэх талаар санал солилцов.

“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав