Өнгөрсөн мягмар гаригт ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн ээлжилт хурал болж цагийн үеийн шаардлагатай олон асуудлыг хэлэлцжээ. Энэхүү хуралдааны хамгийн гол асуудлын нэг бол бүтцийн өөрчлөлттэй холбоотой асуудал байсан юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус сургуулийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр байгуулагдсан ШУТИС-ийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг хамт олны саналыг тусган боловсруулсан бүтцийн хувилбарыг Ректорын зөвлөлийн хуралд гурав дахь удаагаа хэлэлцүүлсэн байна. Харин энэ удаа хэлэлцүүлсэн хувилбар нь тус зөвлөлийн гишүүдийн олонхийн дэмжлэг авч дараагийн шатанд Эрдмийн зөвлөлийн хуралд хэлэлцэгдэхээр боллоо. Хэрэв Эрдмийн зөвлөлийн хурлаар дэмжигдэж, Удирдах зөвлөлөөр батлагдсан тохиодолд ШУТИС шинэчилсэн бүтцээр ажиллах аж.
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв