2002 онд ХИБСургууль, П.Н.Шастиний нэрэмжит клиникийн 3-р эмнэлэг хамтран Эмчилгээний хоолны “ЭХ-ГАЛ” төслийг 6 сарын туршид амжилттай хэрэгжүүлсэн нь клиникийн практикт эмчилгээний хоолны чанар, үйлчилгээг сайжруулахад чухал түлхэц өгсөн билээ. Тус судалгааны ажлын хүрээнд баталгаажсан эмчилгээний хоолны патент, түүний технологи дамжуулалт 2006 онд Улсын клиникийн нэгдсэн эмнэлэг, 2008-2009 онд Эрдэнэт үйлдвэрийн сувилал, 2009 онд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэрэгжиж байсан бөгөөд энэ удаа хувийн хэвшлийн эмнэлгийн хүсэлтийн дагуу “Хос чавхдас” эмнэлэгт хэрэгжихээр зохих сургалт бүрэн дууссаны үндсэн дээр технологийн баримт бичгийг хүлээлгэн өгч, лицензийн гэрээ байгуулав. Энэхүү ажил нь Патент эзэмшигчдийн зүгээс нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, клиникийн эмчилгээний үр дүнг дээшлүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.
Тус үйл ажиллагаанд ШУТИС-ийн талаас эрдэм шинжилгээ, технологийн проректор Ч.Баасандаш, Бизнес инновацийн газрын дарга Д.Хашбаяр, ХИБС-ийн захирал Ж.Туяацэцэг, тэргүүлэх профессор Г.Энхтайван, Патент эзэмшигчийн төлөөлөл ХИБС-ийн дэд захирал М.Пүрэвжав, ХИБС-ийн профессор Ц.Батсүх, П.Н.Шастиний нэрэмжит Улсын клиникийн төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал С.Наранцэцэг, “Хос чавхдас” эмнэлгийн захирал Б.Тунгалаг, ерөнхий тогооч Г.Болор-Эрдэнэ нар оролцов.
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа
Өвөрмонголын их сургуулийн Үйлс бүтээлийн сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
ШУТИС Узбекстан Улсын Текстил ба хувцас үйлдвэрлэлийн Ассоциацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа