Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-нд зориулан зохион байгуулсан “ШУТИС-ийн хөгжилд эмэгтэй багш нарын оролцоо” сэдэвт чуулга уулзалт 2014 оны 3-р сарын 6-нд амжилттай болж өндөрлөлөө.


Чуулга уулзалтаар ШУТИС-ийн Эмэгтэй багш нарын сургалт, эрдэм шинжилгээний ажил, нийгмийн асуудлын талаар санаа бодлыг нь сонсч, цаашид хийх ажлын төлөвлөгөө, зорилтоо дэвшүүлэн тэргүүний шилдэг багш нарын туршлага солилцлоо.
Уулзалтад оролцогчдоос гарсан үнэтэй санаа, саналыг дэмжин багшийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулан холбогдох албан тушаалтнуудад танилцуулахаар шийдвэрлэв.
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв