Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ШУТИС-ийн дэргэд ХҮНСНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ТӨВ байгуулагдаж 2014 оны 03 сарын 06-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ҮХААЯ-ны дэд сайд Ц.Туваан, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Одхүү, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, Эдийн засаг, хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулуун, ШУТИС-ийн газар, албад, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд болон албаны бусад хүмүүс оролцлоо.


Тус төв нь Үндэсний хэмжээнд ургамал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний химийн найрлага, бүтэц, биологийн төрөл зүйл, удмын санг судлах, шилжмэл гентэй бүтээгдэхүүний судалгаа явуулах, зохицуулах үйлчлэлтэй хүнсний шинэ төрлийн бүтээгдэхүүнийг туршин үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгаа, нийгэмд чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мэдээлэлийн сан бий болгох зорилготой эрдэм шинжилгээний бүрэн хүч чадал бүхий судалгааны байгууллага байна.

Судалгааны үр дүнг хүнсний салбарын бодлого тодорхойлох, хүнсний баталгаат байдал, хангамж, шим тэжээлийн зохистой харьцаа бий болгох, нийгмийн эрүүл мэнд, хүн амын хүнсний хэрэглээний боловсролыг дээшлүүлэх үйлсэд чиглүүлэн ажиллах юм. Төв нь үйл ажиллагаандаа Олон улсын ISO/IEC 17025 чанарын тогтолцоог мөрдлөг болгон ажиллана. Судалгааны лабораторийн үндсэн чиглэл нь:


ТГ
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа