Хүнсний инженер, биотехнологийн сургууль нь Олон улсын Хоолзүй, шим тэжээл судлалын холбоо(International Union of Nutritional Sciences)-ны гишүүн бөгөөд тус холбоо нь хоёр жил тутамд хоолзүй, шим тэжээл судлалын чиглэлийн мэргэжилтний чадавхыг дээшлүүлэх, удирдлагыг хөгжүүлэх болон улс хоорондын хоолзүй, шим тэжээлийн талаарх мэдээлэл солилцох үүднээс олон улсын сургалт-семинар (IUNS Workshop on Capacity and Leadership Development in Nutritional Sciences)-ыг зохион явуулдаг ба ээлжит сургалт-семинар нь 2014 оны 03 дугаар сарын 11-13-нд Токио хотод Японы Эрүүл мэнд, шим тэжээл судлалын үндэсний хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр, “Шим тэжээлийн дутал, таргалалт болон хоолноос шалтгаалах халдварын бус өвчлөл (ХБӨ)-тэй тэмцэхэд эрүүл хооллолтыг дэмжих замаар дэлхий дахины шим тэжээл, ХБӨ-тэй тэмцэх зорилгод 2025 онд хүрэх” гэсэн уриатай зохион байгуулагдлаа.

Мөн өдрүүдэд Азийн Хоолзүй, шим тэжээлийн хамтын ажиллагааны сүлжээ(Asian Network on Nutrition)-ний 6 дугаар симпозиум “Эрүүл хооллолтын төлөө нийгмийн орчинг сажруулах нь” сэдвийн хүрээнд болж, Япон, Солонгос, Хятад, Индонези, Филиппин, Хонг Конг, Бангладеш, Вьетнам, Монгол, Малайз, Мянмар зэрэг орнуудын нийт 50 гаруй төлөөлөгчид, НҮБ-ын ХХААБ, ДЭМБ, International Life Sciences Institute(ILSI) зэрэг ОУ-ын болон Японы байгууллагуудаас төлөөлөл оролцож, хүн амын хоол, шим тэжээлийн байдлын талаар лекц уншиж, танилцуулан, туршлага солилцож, хэлэлцлээ.

Манай орныг төлөөлж ШУТИС-ийн ХИБС-ийн Хоол үйлдвэрлэл, шим судлалын багийн тэргүүлэх профессор, доктор Г.Энхтайван хурал удирдагчаар ажилллаж, ХИБС-ийн магистрант, ТТДС-ийн ХҮҮТ-ийн багш Н.Сансар уг сургалт-семинарын хоёрдугаар бүлэгт багтан, Монголын хүн амын шим тэжээлийн өнөөгийн байдлын талаар илтгэл тавьж, бусад орны мэдээлэлтэй танилцан, харилцан ярилцаж, салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагад зочлон, туршлага солилцов.

Энэхүү хурлын үеэр Зүүн Азийн орнуудад 0-59 сартай хүүхдийн тураал, өсөлт хоцрогдол, таргалалт, цус багадалтын тархалт, аминдэмийн дутагдал, давсны хэрэглээ мөн түүнчлэн хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд тулгамдаж буй асуудал гэх мэт олон асуудлын талаар хэлэлцэж ярилцлаа.

Мөн түүнчлэн улс орны зохистой хооллолтын зөвлөмжийн талаар харилцан ярилцаж, зөвлөмжийг өөрийн ард түмэндээ хэрхэн түгээн дэлгэрүүлж, хэвшил болгох талаар улс үндэстэн болгоны төлөөлөл өөрийн санаа бодлыг дэвшүүлэн хэлэлцэв.
ТГ
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав