ШУТИС-ийн БИАС-ийн Инженерийн зураг зүйн профессорын багаас 2014 оны 3 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд ШУТИС-ийн нийт оюутнуудын дунд AutoCAD болон 3D төрлийн програмын олимпиад зохион байгуулж, шалгарсан оюутнуудад шагналыг нь гардууллаа. Тус олимпиадад ШУТИС-ийн салбар сургууль тус бүрээс оюутнууд идэвхтэй оролцож 2-р шатны шалгаруулалтанд нийт 28 оюутан оролцсоноос тэргүүн байрт шалгарсан хоёр оюутан ОХУ-н Новосибирск хотод 4-р сарын 14-16 хооронд болох олон улсын тэмцээнд оролцох эрхээр шагнуулсан юм. Тэмцээнд амжилттай ороцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

AutoCAD төрлөөр:
1-р байр Д.Сайнбаяр, БИАС
2-р байр Д.Балдорж, БИАС
3-р байр Ж.Эрдэнэхүү, ЭХИС
Тусгайбайр С.Ганхүү, БИАС
3D програмын төрлөөр:
1-р байр Ч.Мөнхжаргал, МИС
2-р байр О.Отгондаваа, ДаТС
3-р байр Г.Баасандорж, МИС
Тусгайбайр Э.Чулуунбат, МИС
нар тус тус эзлэв.
Инженерийн зурагзүйн профессорын баг
Зохион байгуулах комисс
ШУТИС-ийн оюутны I байрны оюутнууд спортын 4 төрөлтийн наадам амжилттай оролцов
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв