Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Томск мужийн Захиргааны олон улс болон бүсийн Харилцааны хэлтсийн зөвлөх Михалев И.О, Томскийн Улсын Их Сургуулийн Хүлээн авах комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга Бетхер О.В, Томскийн Политехникийн Их Сургуулийн Олон улсын боловсрол, Хэлний харилцааны сургуулийн Орос хэлний тэнхмийн эрхлэгч Михалева Е.В, Томскийн Улсын Их Сургуулийн Хэлний факультетын Орос хэлний тэнхмийн доцент Старикова Г.Н, Томскийн Радио электроник ба Удирдлагын системийн Их Сургуулийн Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн шинжээч Степанова А.А. нар байлаа. Төлөөлөгчдийг ХБС-ийн захирал Т.Батбаяр хүлээн авч уулзлаа.

Е.В.Михалева, Г.Н.Старикова нар “Методика преподавания общенаучного русского языка”, “Приёмы активизации интереса учащихся к неродному языку, повышения у них мотивизации обучения” сэдвээр багш нарт арга зүйн семинар зохион байгуулж, ХБТС болон МТХС-ийн бэлтгэл ангийн оюутнуудад үзүүлэх хичээл заав. Уг семинарт ХБС, КТМС, МТХС, МИС, ҮТДС-ийн гадаад хэлний 22 багш оролцож хэл, заах аргын мэргэжлээ дээшлүүлэв.

ШУТИС-ийн оюутны I байрны оюутнууд спортын 4 төрөлтийн наадам амжилттай оролцов
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв