ШУТИС-ийн ХБС-ийн Солонгос судлал, хавсарга хэл шинжлэлийн профессорын баг үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг угтаж тус багаас жил бүрийн хавар уламжлал болгон зохиодог орчуулгын тэмцээн 3 сарын 9 -29-ний өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээнд нийт 76 оюутан оролцсоноос эхний шатанд анги бүрээс 6 оюутан шалгарч, дараагийн шатанд авьяас чадвараа сорьсон бөгөөд тэмцээний эцсийн дүнгээр I анги -Д.Анхтуяа(I), М.Билгүүн(II), Н.Далайцэрэн(III), II ангийн Г.Сайнбилэг(II), Э.Өнөрмаа(II), Г.Цэнгэлмаа(III), III ангийн Б.Ганцэцэг(I), М.Ариунзаяа(II), М.Энхцэлмэг(III), IY ангийн М.Мөнхзул(I), Б. Эрдэнэболор(II), Д.Баярцэцэг(III) нарын оюутан шалгарч багийн өргөмжлөл, сурах бичгээр шагнууллаа. Тэмцээнд идэвхтэй оролцсон оюутнууддаа баяр хүргэж цаашдын сурах их үйлсэд нь амжилт хүсье.


“Төр-Их сургууль-Аж үйлдвэр” хамтын ажиллагааны боломжууд хэлэлцэх уулзалт хэлэлцүүлэг боллоо
“Гэрээсээ Гарцгаая-Оюутан” хэлэлцүүлэг боллоо
Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
ШУТИС Монголын Тусгай Олимпын Хороотой хамтран ажиллана
“Инновацийн 7 хоног – 2025” арга хэмжээ “Дижитал шилжилт” инновацын форумаар нээлтээ хийлээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв