2013-2014 оны хичээлийн жилийн ШУТИС-ийн оюутнуудын дунд зохиогддог Англи хэлний олимпиад 04 сарын 1-8 ны хооронд “ENGLISH:A GLOBAL COMMUNITY” нэртэйгээр зохион байгуулагдаж энэ оны шилдэг оюутнуудаа тодрууллаа.

Уламжлал болгон зохион байгуулагдаж буй уг тэмцээнд салбар сургуулийн нийт 160 гаран оюутан оролцсоноос эхний шатанд 25 оюутан шалгарч, дараагийн шатанд англи хэлний мэдлэгээ сорьсон бөгөөд тэмцээний эцсийн дүнгээр нэгдүгээр байранд КТМС-ийн оюутан Г.Саранчимэг 61 оноогоор, хоёрдугаар байранд БИАС-ийн оюутан Ч.Солонго 55 оноогоор, гуравдугаар байранд Ц.Баттүшиг 54 оноогоор, шагналт байранд КТМС-ийн оюутан Г.Эрболд, НТС-ийн оюутан Б.Дэлгэрдалай, П.Төгөлдөр нарын оюутнууд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Олимпиадад идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж цаашдын сурах их үйлсэд нь амжилт хүсье.
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв