Боловсрол, шинжлэх ухааны яам, АХБ-ны санхүүжилттэй “Дээд боловсролын шинэчлэл” төсөл, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран “Инженерийн боловсролын шинэчлэл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгийг 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Төв номын санд зохион байгуулав. Уг уулзалтаар дээд боловсролын шинэчлэлийн ажлын хүрээнд инженерийн боловсролын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, инженерийн боловсролыг хөгжүүлсэн орнуудын жишиг туршлагаас суралцах, төр, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн оролцогч талуудын хамтын ажиллагааг харилцан бий болгох асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцүүлэгт ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид “Инженерийн боловсролын тулгамдаж буй асуудал ба шинэчлэл”, Төрийн соёрхолт Н.Нацагням “Инженерийн боловсрол ба инноваци”, Инженерийн ухааны үндэсний Академийн дэд ерөнхийлөгч Р.Батмэнд, СЭЗДС-ийн дэд захирал Ж.Сүхбаатар нар “Боловсролын орчны шинжилгээ” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Уулзалт хэлэлцүүлэгт оролцогчид төгсөн гарч буй инженер мэргэжилтэнүүд зах зээл, үйлдвэрлэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй байгааг онцолж, инженерийн мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх, дээд боловсролын эрх зүйн орчныг таатай болгох, сургалтын хөтөлбөр, агуулгыг сайжруулах, бүтээлч сэтгэлгээтэй инженер бэлтгэх тогтолцоог бий болгох, орчин үеийн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг нэвтрүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Уулзалтаас инженерийн боловсролын хөтөлбөрт тавигдах шаардлагын төсөлд оролцогч талуудын саналыг тусган БШУЯ болон шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдад хүргүүлэхээр тогтлоо.
Их сургуулийн дижитал шилжилт” сэдэвт семинар амжилттай боллоо
Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ШУТИС-д 1 тэрбум төгрөгийн дэмжлэг oлгож, хамтран ажиллах гэрээ байгууллаа
ШУТИС-ийн оюутны I байрны оюутнууд спортын 4 төрөлтийн наадам амжилттай оролцов
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа