Өдөрлөгийн арга хэмжээ: 2014 оны 4-р сарын 24-26-ны өдрүүдэд КТМС-ийн хичээлийн байранд явагдана.
Өдөрлөгийн зорилго: Сургалтын үйл ажиллагааг бизнестэй уялдуулан, оюутнуудад маркетингийн ухааны практик ач холбогдлыг ойлгуулж, бизнес, борлуулалтын дадлага эзэмшүүлэх, сургууль, багийн бэлтгэж буй мэргэжлүүдийг сурталчлан, ажил олгогчид, байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.
Зохион байгуулагч: ШУТИС, КТМС, Маркетинг, Үйлдвэрлэлийн профессорын баг
Ерөнхий ивээн тэтгэгч: “Мобиком” корпораци
Хамтран ажиллагч: “Наяд систем” Зар сурталчилгааны цоо шинэ суваг
Мэдээллийн дэмжигч байгууллагууд: МҮОНТ, UBS, MNC, Шинэ дэлхий, Эх орон,Үндэстэн, medeelne.mn,event.mn
Өдөрлөгийн товч танилцууга “Маркетинг: Өчигдөр, Өнөөдөр, Маргааш” сэдэвт өдөрлөг нь 14 дэх жилдээ уламжлагдан зохион байгуулагдаж байна. Энэ жилийн “Маркетинг: Өчигдөр, Өнөөдөр, Маргааш” сэдэвт өдөрлөгийг ШУТИС-ийн болон Эдийн засаг, Менежментийн салбарт мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 55 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.



Уг өдөрлөгт дараах байгууллагууд оролцоно. Үүнд:
Өдөрлөгийн хүрээнд явагдах үйл ажиллагаа: Өдөрлөгийн үйл ажиллагаа 2014 оны 4-р сарын 24-26-ны өдрүүдэд 09.00 – 18.00 цагийн хооронд явагдана. Энэ үеэр 50 гаруй аж ахуй нэгж, байгууллагууд оролцож, борлуулалтын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахаас гадна дараах үндсэн арга хэмжээнүүд болно.
Их сургуулийн дижитал шилжилт” сэдэвт семинар амжилттай боллоо
Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ШУТИС-д 1 тэрбум төгрөгийн дэмжлэг oлгож, хамтран ажиллах гэрээ байгууллаа
ШУТИС-ийн оюутны I байрны оюутнууд спортын 4 төрөлтийн наадам амжилттай оролцов
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа