2013-2014 оны хичээлийн жилийн хаврын улиралд олон улсын “Дорнын уянга” 5 дахь удаагийн хятад дуу дуулаачдын уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний 2-р шатанд ХБС-ийн ТМО-хятад хэлний 3-р дамжааны оюутан Н.Ариунзаяа шилдэг 10 оюутанд шалгарав.
Төгсгөлийн 3-р шатанд амжилттай оролцож тэргүүн дэд байрыг эзэн болж, БНХАУ-ын Бээжин хотноо 2014.07.20-2014.08.08-ны хооронд зохиогдох “Усан шооны цом” олон улсын хятад дуу дуулаачдын уралдаанд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийн бичиг, мөнгөн шагналаар шагнууллаа.

Олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон оюутнууд болон удирдаж зөвлөсөн МХСП-ын багийн хятад хэлний багш нартаа халуун баяр хүргэж эрдэм ном, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв