Монголын үндэсний телевизээс жил бүр зохион байгуулдаг үндэсний авaрга шалгаруулах “Робокон 2014” тэмцээн 2014 оны дөрөвдүгээр сарын 25-нд “Монгол бөхийн өргөө”–нд амжилттай болж өндөрлөлөө. 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Робокон-2014” тэмцээнд ШУТИС, МУИС, ХААИС, БХИС, ТТК зэрэг сургуулиудийн 13 баг оролцон өрсөлдсөнөөс ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “Telecom Mongolia” баг дахин “ҮНДЭСНИЙ АВАРГА” багаар шалгарч, тэмцээний эхний гурван байрыг ШУТИС-ийн багууд тэргүүлэв.


ШУТИС-Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн баг нь 2001 онд анх удаагаа зохион байгуулагдсан Монголын Робокон тэмцээнд орж байсан анхдагчуудын нэг бөгөөд жил бүр амжилттай оролцож 2006, 2011, 2014 оны тэргүүн байр, 4 удаа 2-р байр, 4 удаа 3, 4-р байр эзэлж байсан бөгөөд 2011 онд үндэсний аварга болж байсан “Telecom Mongolia” баг энэ удаа дахин аварга болж амжилтаа бататгалаа.
Ази номхон далайн бүс нутгийн 20 гаруй орон оролцдог робокон тэмцээн нь энэ жил 2014 оны наймдугаар сарын 15-нд Энэтхэг улсын Пүнээ хотод болно. Тус тэмцээнд ШУТИС-Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “Telecom Mongolia” баг Монгол улсаа төлөөлөн оролцоно.
“Telecom Mongolia” багын хамт олонд олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлж Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөхийг хүсье! Монгол инженерчлэл дэлхийд танигдаг.

МХТС-ийн "Telecom Mongolia", "Micom" багууд

ҮДТС-ийн "Борхон Хүү" баг
МИС-ийн "Танан-1", "Танан-2" багууд
ШУТИС-МХТС-ийн захиргаа
Эрдэм шинжилгээний алба
“Төр-Их сургууль-Аж үйлдвэр” хамтын ажиллагааны боломжууд хэлэлцэх уулзалт хэлэлцүүлэг боллоо
“Гэрээсээ Гарцгаая-Оюутан” хэлэлцүүлэг боллоо
Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
ШУТИС Монголын Тусгай Олимпын Хороотой хамтран ажиллана
“Инновацийн 7 хоног – 2025” арга хэмжээ “Дижитал шилжилт” инновацын форумаар нээлтээ хийлээ