Шинжлэх ухаан, технологийн их сургүуль, ЮНЕСКО-гийн Боловсролын Мэдээллийн Технологийн Хүрээлэн, МУБИС, БШУЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран 2014 оны 05 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд "Боловсролын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх арга зам" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ШУТИС дээр амжилттай зохион байгуулав.

Тус олон улсын хурал нь Мэдээллийн технологийг боловсролын салбарт үр өгөөжтэй нэвтрүүлэх талаар хийгдэж буй гадаад, дотоодын шинэ санаачилга, туршлага солилцох, мэдээллийг түгээх, зөвлөмж гаргаж боловсролын салбарын боловсон хүчин, удирдах ажилтнуудад хүргэх, энэ чиглэлээр боловсролын салбарт ажиллагсадын идэвх санаачилгыг дэмжихэд чиглэгдсэн юм.

"Боловсролын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх арга зам" олон улсын хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Л. Лувсанжамц, Нэг Монгол төслийн удирдагч Д.Энхбат, ШУТИС-ийн Ректор, профессор Б.Очирбат, ЮНЕСКО-гийн ОХУ дахь суурин төлөөлөгч Д.Бадарч, профессор Пит Коммерс /Нидерланд/, Лим Чен Пин /Хон Конг/, Чан Хеон Ким /БНСУ/, Такаши Отани /Япон/ болон монголын их дээд сургуулиудын төлөөлөл болсон 40 гаруй мэргэжилтэн, судлаачид оролцож илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Түүнчлэн уг хурлын үйл ажиллагааг сонирхон хот хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнууд болон багш нар саналаа ирүүлж оролцсон нь боловсролын бүх шатны байгууллагын хувьд мэдээллийн технологийн үүрэг, ач холбогдол, нэвтрүүлэх арга зам, санал санаачилга, туршлага зэрэг нь хэр үр өгөөжтэй, цаг үеийн шаардлага болж буйг илтгэж байна.

Хурлын үеэр ШУТИС-ийн Е-нээлттэй сургуулийн сургалтын үйл ажиллагааг хуралд оролцогчдод танилцууллаа.
Хуралд оролцогчид
Их дээд сургуулийн өөрчлөлт шинэчлэлийн өнөө үед их дээд сургуулиудад мэдээллийн технологи нэвтрүүлэх, тухайлбал, боловсролын болон их сургуулийн удирдлагын мэдээллийн нэгдсэн систем байгуулах, их сургуулийн чанарыг дээшлүүлэхэд мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглах, хөдөлгөөнт сургалт болон боловсролын нээлттэй эхийн талаарх олон улсын түвшинд хийгдэж буй судалгаа, туршлага, манай оронд нэвтрүүлэх боломж, гарах үр дүн түүнчлэн мэдээллийн технологийг бүх шатны сургалтад ашиглаж буй өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, өөрийн орны бүтээлч сургууль, багш нарын туршлагаас санал солилцон, сургалтын нээлттэй эх материал, дидактик, заах аргын шинэ хандлагын талаар бусад орны туршлагыг олон улсын экспертүүдтэй хамтран хэлэлцэж дараах зөвлөмжүүдийг гаргалаа.
Олон улсын бага хурлаас гаргасан зөвлөмж
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
“Төр-Их сургууль-Аж үйлдвэр” хамтын ажиллагааны боломжууд хэлэлцэх уулзалт хэлэлцүүлэг боллоо
“Гэрээсээ Гарцгаая-Оюутан” хэлэлцүүлэг боллоо
Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
ШУТИС Монголын Тусгай Олимпын Хороотой хамтран ажиллана
“Инновацийн 7 хоног – 2025” арга хэмжээ “Дижитал шилжилт” инновацын форумаар нээлтээ хийлээ