Оюутны Улсын Химийн XXV олимпиадыг ШУТИС-ийн МТС-ийн Химийн Технологийн Салбар (ерөнхий зохион байгуулагч Аналитик химийн профессорын баг) 2014оны 05сарын 02-04ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Уг олимпиадад оролцсон оюутнуудын шагналыг 2014оны 05сарын 10-ны өдөр МУИС-ийн ШУС-ийн Химийн тэнхим, Улсын Химийн олимпиадын төв комисс гардууллаа.
Энэхүү олимпиадад манай сургуулийн оюутнууд амжилттай оролцож А бүлэгт (I, II курс) МТС-ийн I курсын оюутан Батсайхан овогтой Содном I байр, II курсын оюутан Төмөрбаатар овогтой Чанцалмаа II байр, УУИС-ийн II курсын оюутан Бандихүү овогтой Энхтүвшин III байр, Б бүлэгт (III, IV курс) МТС-ийн IV курсын оюутан Батхүү овогтой Мөнх-Эрдэнэ III байр тус тус эзэлж шагналаа гардаж авлаа.
Амжилттай оролцсон оюутнууддаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэхийн сацуу улс их орныхоо хөгжилд хувь нэмэрээ оруулсан мэргэжилтэн болохыг хүсэн ерөөе.
Энэхүү олимпиадыг зохион байгуулахад гар бие оролцсон МТС-ийн Химийн Технологийн Салбарын бүх багш, ажилтан та бүхэндээ талархсанаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.
Олимпиад зохион байгуулах комисс:
ШУТИС, МТС, Химийн технологийн салбар
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа