ХИБС-ийн Захирал, доктор Ж.Туяацэцэг, дэд захирал, доктор М.Пүрэвжав, Хоол үйлдвэрлэл, шим судлалын багийн тэргүүлэх профессор, доктор Г.Энхтайван нар ОУ-ын Хоолзүй, шим тэжээл судлалын нийгэмлэг (International Union of Nutritional Science)-ийн хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллага болон БНХАУ-ын Хоол, Шим тэжээл судлалын нийгэмлэгээс хамтран Шанхай хотноо зохион байгуулсан “Asia Nutrition Leadership Summit” чуулга уулзалтанд илтгэл тавьж оролцов.

Тус хуралд ДЭМБ(Дэлхийн эрүүл мэндийн байгууллага), Европын холбоо, АНУ, Нидерланд, Австрали, Монгол, Малайз, Бангладеш, Тайланд, БНСУ, БНХАУ, Индонез, Сингапур, Хонг Конг зэрэг орнуудын болон ОУ-ын байгууллагын төлөөлөгчид оролцож, 14 илтгэл тавьж, хэлэлцүүлэв.
Дэлхийн хүн амын 12% буюу 842 сая хүн(FAO, Food security statistics, 2011-2013), үүнээс 530 гаруй сая Ази тивийн хүн ам хоол тэжээлийн хомсдолтой, өлөн зэлмүүн амьдарч байна. Гэвч үүний зэрэгцээ биеийн жингийн илүүдэлтэй хүний тоо жил бүр өсч, одоо 2 тэрбум гаруйд хүрсэн(Barry Popkin and at all, 2014) бөгөөд нилээд олон орны 10-18 насны өсвөр үеийн залуучууд хэвийн жингээсээ 8-10 кг илүүдэл жинтэй байна.

Ийм учраас Азийн олон орны судлаачид хамтдаа чуулж, хүн амын шим тэжээлийн хангамж, эрүүл мэндийн байдлын судалгааг ДЭМБ-ын удирдамж дээр тулгуурлан шинэчлэн явуулж, өөр өөрийн үндэстний уламжлал, ёс заншил, газар зүйн байршил, цаг агаар зэрэг хүчин зүйлсээс үндэслэн судалж, нотолгоонд суурилсан “Шим тэжээлийн зөвлөмж хэмжээ”-г боловсруулах, үүндээ хооллолт, шим тэжээлийн хангамжийг идэвхитэй хөдөлгөөнтэй тэнцвэртэй байлгах заалтыг оруулах нь зүйтэй болохыг санал нэгтэй дүгнэлээ.
Их сургуулийн дижитал шилжилт” сэдэвт семинар амжилттай боллоо
Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ШУТИС-д 1 тэрбум төгрөгийн дэмжлэг oлгож, хамтран ажиллах гэрээ байгууллаа
ШУТИС-ийн оюутны I байрны оюутнууд спортын 4 төрөлтийн наадам амжилттай оролцов
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа