ШУТИС-ийн ҮТДС нь Францын Дээд Алзасын Их сургуультай хамтарсан төсөл хэрэгжүүлж 2 багш доктор (Ph.D) хамгаалсан, 15 багш 2-4 сараар мэргэжил дээшлүүлсэн, одоо ч хамтын ажиллагаатай ажиллаж байна. Харин энэ удаад ШУТИС болон Францын Реймсийн Урлаг, Дизайны Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “INSPIRING FELT-2014” олон улсын эсгийний сургалт амжилттай явагдаж Оюутнууд өөрсдийн гаргасан эскиз загварын дагуу хийсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа.

Өмнө нь Германы Касселийн Их сургуультай хамтарсан “INSPIRING FELT-2006” эсгийний сургалтыг зохион байгуулж байсан. Үзэсгэлэнгийн нээлтэд Франц улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Yves Delaunay , Монгол дахь Францын Соёлын Төвийн захирал Sophie Latayad, ШУТИС-ийн Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны проректор П.Жаргалтуяа, Гадаад Харилцааны Албаны дарга Т.Ууганбаяр, ҮТДС-ийн захирал Н.Ганзориг болон Нэхмэл судлалын салбарын болон Франц улсын профессор багш, оюутнууд оролцлоо.
Сургалтад оролцож бүтээлээрээ “INSPIRING FELT-2014” үзэсгэлэн гаргасан оюутнуудад батламж олгов. Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Yves Delaunay үг хэлж уг сургалтыг үргэлжлүүлэн явуулах, улмаар багш оюутнуудыг Франц улсад суралцуулахад анхаарч ажиллахаа хэллээ. Франц оюутнууд өөрсдийн бүтээлээ Champagne мужийн “Нэхмэлийн технологи, бүтээгдэхүүний музей”-д гаргах юм.

Их сургуулийн дижитал шилжилт” сэдэвт семинар амжилттай боллоо
Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ШУТИС-д 1 тэрбум төгрөгийн дэмжлэг oлгож, хамтран ажиллах гэрээ байгууллаа
ШУТИС-ийн оюутны I байрны оюутнууд спортын 4 төрөлтийн наадам амжилттай оролцов
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа