Ректор Б. Очирбат 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-ын Сүн Чян Хяны их сургуулийн ректор Др. Кёил Сү, проректор Др. Ким Хун Жин болон бусад албаны хүмүүстэй хоёр их сургуулийн хамтын ажиллагааны талаар уулзалт хийж, Сүн Чян Хяны Их сургуультай бакалаврын түвшинд 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний хүрээнд мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр ШУТИС-д элсэн сурч буй, хэлний болон сурлагын зохих шаардлагыг хангсан бакалавр оюутнууд эхний 2 жилийг Монголдоо суралцан, сүүлийн 2 жилийг Сүн Чян Хяны Их сургуульд суралцаж, хоёр их сургуулийн хос дипломтой төгсөх юм.

Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв