ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн Биеийн тамир, спортын тэнхим Бялдаржуулах өрөөндөө засвар хийж, шинэ тоног төхөөрөмжөөр тоноглон 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд тэргүүн проректор Д.Батчулуун, проректор Ч.Баасандаш, газрын дарга Ц.Бумцэнд, Б.Чинзориг, Д.Ганхуяаг, Нийгмийн технологийн сургуулийн захирал Б.Пүрэвсүрэн, Биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч О.Баатарзоригт болон багш нар оролцлоо.


Тус бялдаржуулах өрөөнд 40 гаруй сая төгрөгийн 18 нэр төрлийн дасгалын тоног төхөөрөмж тавьж, зориулалтын шал хийжээ. Бялдаржуулах өрөөнд ШУТИС-ийн багш, оюутнуудыг тусгай цагийн хувиар гарган хичээллүүлэх ажээ.

Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв