ШУТИС болон Тайваний Үндэсний Нэгдсэн Их Сургуулийн (National United University) хамтарсан Бизнесийн удирдлагын магистрын 1+1 хөтөлбөрийн 2 дахь удаагийн төгсөлтийн арга хэмжээ 7 сарын 7-ны өдрийн 14.00 цагт ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо.
Төгсөлтийн арга хэмжээнд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, Магистрантур доктрантурын албаны дарга Т.Энхцацрал, ҮТДС-ийн технологийн менежментийн багийн профессор Я.Оюунтунгалаг, профессор С.Төгс болон бусад багш, төгсөгчид оролцлоо.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд тус хөтөлбөрөөр нийт 32 оюутан амжилттай суралцан төгсөж хоёр сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын дипломыг гардан авлаа. 2014-2015 оны хичээлийн жилийн намрын улиралд нийт 10 оюутан Тайваний сургуульд суралцахаар явна.
Нийт төгсөгчид болон суралцагсаддаа ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхний билиг ухаан хурц, оюуны мэлмий тунгалаг байг.
Хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэгч
Технологийн менежментийн профессорын баг.
Их сургуулийн дижитал шилжилт” сэдэвт семинар амжилттай боллоо
Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ШУТИС-д 1 тэрбум төгрөгийн дэмжлэг oлгож, хамтран ажиллах гэрээ байгууллаа
ШУТИС-ийн оюутны I байрны оюутнууд спортын 4 төрөлтийн наадам амжилттай оролцов
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв