Япон улсын Үндэсний Материалын Шинжлэх Ухааны Институттэй (National Institute of Materials Science NIMS) бүх талаар хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээнд тус Институтийн ерөнхийлөгч Проф. Сүкэкацу Үшиода, ШУТИС-ийн Ректор Проф. Б.Очирбат нар 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны эхлэл нь 2014 оны 3 дугаар сард ШУТИС-ийн Материал Технологийн Сургуулийн (хуучнаар) захирал Проф. П.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид тус институтийн урилгаар зочилж, цаашдын хамтын ажиллагааны талаар тэр дундаа магистр, докторын оюутны солилцоо, судлаачид сургах зэрэг хүсэлт гаргаснаар эхэлсэн.

Энэ үеэр тус институтийн төлөөлөгчид ШУТИС-ийн үйл ажиллагаатай танилцаж, Механик Инженерийн Сургуулийн (хуучнаар) лабораторийн тоног төхөөрөмж, сургалтын баазтай танилцлаа.
Гадаад Харилцааны Алба
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв