ШУТИС Барилга Архитектурын Сургууль болон Япон улсын PSATS (Partners in Sustaining Architectural Technology and Skills) ТББ-ын эрдэмтэн судлаачдын хамтарсан семинарыг БАС-ын багш, оюутан, барилгын салбарын инженерүүдэд зориулан Японы барилгын шинэ технологийг танилцуулах, хамтран ажиллагсдын цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготойгоор 2014 оны 8-р сарын 25-26 өдрүүдэд ШУТИС-н номын сангийн 604 тоот өрөөнд зохион байгууллаа.

Семинарыг нээж БАС-ийн захирал Э. Нинжгарав хэлсэн үгэндээ: Японы барилгын дэвшилтэт технологийг Монголын барилгын салбарт нэвтрүүлэхэд Японы ахмад эрдэмтэд, инженерүүдийн туршлага, мэдлэг, санаачлага чухал байгааг онцолсон юм.
Семинарыг зохион байгуулагч:
ШУТИС БАС проф. Я. Дүйнхэржав, проф. Мацумото Тушифуми (Kyoritsu woman’s university), док. М. Сугар, багш С. Пүрэвдорж, Г. Ариунаа
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа