1941-1945 оны эх орны дайны ялалтын өдөр
1941-1945 оны эх орны дайны ялалтын өдөр болон Халх голын дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол - Оросын найрамдлын нийгэмлэг, Оросын сан, Монголын хүүхдийн ордон, Оросын соёл шинжлэх ухааны төвөөс хамтран зохион байгуулсан "Ялалтын дуунууд" сэдэвт орос дууны тэмцээнд Механик инженерийн сургуулийн Үйлдвэрлэлийн механикжуулалт ангийн оюутан З. Золбоо  гоцлол дууны төрлөөр 3-р байр, Автомашин авто аж ахуй ангийн оюутан П. Эрхэмбаяр, Г. Эрхэмзаяа, Б. Ербулан нар хамтлаг дуу төрлөөр 3-р байр тус тус эзэллээ.



Дээрх оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе!