Орос номын хурим

Нарантуяа Д.
  Орос номын хурим // Өнөөдөр.- 2008.- 04-р сарын 01.- ¹075(3338).-         А8 нvvр.
  ШУТИС-ийн төв номын санд Шинжлэх ухаан технологийн орос номын vзэсгэлэн худалдаа зохион явагдаж байгаа тухай ректор Б.Дамдинсvрэнтэй ярилцсан ярилцлага нийтлэгдсэн.

Орос номын хурим
Д.НАРАНТУЯА
Орос номын үзэсгэлэн худалдаа Шинжлэх ухаан технологийн их сургуульд хоёр дахь жилдээ боллоо. Тус сургуулийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд болж буй яармаг "Шинжлэх ухаан технологи - 2008" сэдэвтэй. Шинжлэх ухаан техникийн их сургуулийн ректор, доктор профессор Б. Дамдинсүрэнтэй уулзлаа.
-Үзэсгэлэн худалдаанд хэдэн байгууллага оролцож байна вэ?
-Сурах бичгийн vзэсгэлэн худалдаанд манайхаас гадна ОХУ-ын томоохон их, дээд сургууль хэвлэлийн газрууд оролцож байна. Тухайлбал, Москвагийн их сургууль, ОХУ-ын эрчим хүчний хэвлэлийн газар, Интернет номын худалдааны төв, манай улсаас "Эдмон", "Мөнхийн үсэг", "Интерпресс" зэрэг газар оролцож байгаа.
-Өмнөх жилийнхээс юугаараа онцлог вэ?
-Өнгөрсөн жил ОХУ-ын "Мир горной книги" хэвлэлийн газартай
хамтран уул уурхайн чиглэлээр үзэсгэлэн гаргасан. Харин энэ жил илүү өргөн хүрээтэй болж байна.
-Ямар   чиглэлийн   номууд ихэвчлэн тавигдсан бэ?
-Эрчим хүч, материал технологи, геологи газрын тос, математик, хэл шинжлэл гээд нийт 50 төрлийн 950 гаруй сургалт судалгааны номноос гадна 60 гаруй сэтгүүл, 270 номын цуглуулга багтсан.
Үзэсгэлэнд оюутан болон эрдэм шинжилгээний чиглэлээр магистр, докторантад суралцдаг залуус идэвхитэй оролцож байв. Тэдний хамгийн их сонирхож байсан ном нь мэргэжлийн сурах бичгүүд байсан. Уг арга хэмжээнээс хэрэгтэй сурах бичгээ захиалан авч болох аж.
Үзэсгэлэнгийн үеэр хэвлэлийн хурал зарлав. "Уншигчид номоо худалдан авах, эрдэмтэд хоорондоо хамтарч ажиллах, ном гаргах гээд олон үр дүнг хүлээж байна" хэмээн зохион байгуулагчид мэдээллээ. Үзэсгэлэн худалдаа гуравдугаар сарын 31-нээс дерөвдүгээр сарын 4 хүртэл үргэлжлэх юм байна.

Төвлөрсөн номын сан