Ууганбаяр С. ШУТИС шинэ номоор баяжлаа // Монголын мэдээ.- 2008.- 04-р сарын 03.- ¹72.- 9-р нvvр. ШУТИС-ийн төв номын санд Шинжлэх ухаан технологийн Орос номын vзэсгэлэн зохион явагдаж байгаа тухай мэдээлсэн байна. | |
"Ном бол ертөнцийг харах цонх" хэмээсэн суут зохиолчийн үг бий. Өдгөө бидэнд өмнөх үеэсээ өвлөж үлдсэн багагүй ном байдаг бөгөөд түүнийг байнгын баяжуулж байхгүй бол эрин цагтайгаа хөл нийлүүлэн алхахгүй тухай ярьдаг ч бодит байдал дээр төдийлен хэрэгждэггүй.
Сүүлийн үеийн ном товхимол гэхээр уран зохиолын цөөн хэдэн ном, ихэнхдээ садар самуун сурталчилсан номууд зонхилохоос биш шинжлэх ухаан, техник, технологийн ололттой номууд ховор байдаг. Харин манай эрдмийн үүр уурхай болсон ШУТИС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд техник технологийн чиглэлийн номын үзэсгэлэнг ОХУ-ын "Мир горной книги" хэвлэлийн газартай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Орчин үеийн техник технологийн хөгжил дэвшлийн ололт болсон 45 нэр төрлийн 5000 гаруй долларын үнэ бүхий номоор ОХУ-ын "Мир горной книги" хэвлэлийн газраас ШУТИС-д бэлэг барилаа. Энэхүү үзэсгэлэнд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль, Москвагийн Эрчим хүчний сургууль, Барилгын инженерийн сургууль гэсэн нэр хүнд бүхий сургуулиуд хамтран оролцов. Өнгөрөгч жил уул уурхайн чиглэлээр 400 гаруй номын үзэсгэлэнг дэлгэсэн бол энэ жил цар хүрээгээ өргөжүүлэн эрчим хүч, ' барилга. хүнс, биотехнологи боло'н суурь боловсролын 50 нэртөрлийн 950 гаруй ном, сурах бичиг, 60 гаруй сэтгүүл, 270 орчим номын катологийг танилцууллаа.
Мен манай улсын "Эдмон", "Мөнхийн үсэг", "Интерпресс" зэрэг хэвлэлийн газрууд оролцож, еөрсдийн хэвлэсэн техник технологийн номыг танилцуулсан нь энэхүү үзэсгэлэнгийн үйл ажиллагаа жилээс ■ жилд өргөжиж буй г харуулсан хэрэг. Ийнхүү ШУТИС 40 жилийнхээ ойн ажлын хүрээнд номын сангийнхаа цусыг сэлбэсэн нь томоохон оюуны хөрөнгө оруулалт болжээ. Өнөөдөр бүхий л зүйл цахимжихын хэрээр тус сургууль нь цахим номын сантай болох талаар ойрын зорилт болгон ажиллаж байгаа бөгөөд шинээр баригдаж буй сургуулийн байрыг ашиглалтад орохооор цахим номын сантай болохоор төлөвлөжээ. Одоогийн байдлаар электрон номын сан гийнхаа суурийг 283 төрлийн фондтойгоор тавиад байна. Одоогоор тус сургуулийн номын сан нь 1250 суудал бүхий 12 уншлагын танхимтайгаар 35143 нэр төрлийн 151206 номтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт41 номын санч 2 ээлжээр ажиллаж байгаа бөгөөд цахим номын сантай болоход номын санчдыгаа сургалтад хамруулах шаардлага тулгараад байгаа юм байна.
Шинжлэх ухаан технологийн чиглэлээр суралцах залуусын тоо жилээс жилд осч буй тухай ярих болжээ. Энэ талаар ШУТИС-ийн сургалтын проктер, доктор, профессор X. Буяннэмэхээс тодрууллаа. | |
П.ОЧИРБАТ: ЦАХИМ НОМЫН САНТАЙ БОЛОХОД ЦАГ ХУГАЦАА ХЭРЭГТЭЙ | |
Эрэлт хэрэгцээ ихтэй узэсгэлэн онөөдөр ондврлох бөгөөд Эрчим хучний газар зэрэг мэргэжлийн байгууллагууд помыг олноор худалдаж авах санал ируулээд байгаа ажээ. Туе узэсгэлэнгийн талаар Монгол Улсын анхны Еронхийлогч, ШУТИС-ийн хундэт профессор П. Очирбатаас тодрууллаа. |
Төвлөрсөн номын сан
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн “Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг
Элсэлтийн шалгалтгүй элсэгчдийн бүртгэл
“Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2024” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан НҮБ-ын Олон улсын зөвлөхөөр ажиллаж Бутан улсад “Сарлагийн хөөвөр самнах, боловсруулах” сургалт хийлээ
"Хиймэл оюун ухаан" номын нээлт боллоо