Иргэний Зориг нам төрийн албан хаагчдын цалингийн доод хэмжээг 200 мянган төгрөгт,
тэтгэврийн доод хэмжээг 80 мянган төгрөгт хvргэх шаардлагатай байна хэмээн vзэж байгааг тус намын дарга УИХ-ын гишvvн С.Оюун УИХ-ын чуулган дээр өчигдөр мэдэгдлээ. Цалин, тэтгэврийн хэмжээг 30 хувиар нэмэгдvvлэх тухай Засгийн газрын санал нь хангалтгvй байгааг тэр дурдаад, Иргэний Зориг намаас дэвшvvлж байгаа цалин, тэтгэврийг нэмэгдvvлэх саналыг хэрэгжvvлэх санхvvгийн хангалттай нөөц байгааг тэр тоо баримтаар нотлон хэлсэн байна. С.Оюуны хэлснээр төсвийн ашгийн 84 тэрбум төгрөг, "Эрдэнэт" vйлдвэрийн ногдол ашиг 100 гаруй тэрбум төгрөгийн хуваарилагдаагvй орлого нь цалингийн доод хэмжээг 200 мянга, тэтгэврийн доод хэмжээг 80 мянган төгрөгт хvргэхэд хангалттай хvрэлцэх ажээ.
Мэдээг olloo.mn сайтаас авлаа.
Академик англи хэлний сургалт, зөвлөх үйлчилгээ
ЕДИНЫЙ ЭКЗАМЕН ПО РУССКОМУ ЯЗЫКУ ДЛЯ МАГИСТРАНТОВ МГУНТ
ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл хүлээн авна
Энэтхэг-Монголын соёлын өдөрлөгийн хүрээнд тоглолт зохион байгуулагдана
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв