ШУТИС-ийн хүндэт профессор Ж.Бямбадоржийн нэрэмжит “Монгол бичгийн уламжлалт олимпиад” 4 сарын 19-нд “Эрдмийн их өргөө” /ТВЗ/-д болж дүнгээ гаргалаа. Олимпиадад БИАС, УУИС, ХБТС, МИС, ХБС, МТС, Хү.УС, ҮДТС, МС, ХМТС, ГГТС, ЭХИС-ийн 158 оюутан эх хэл, бичиг соёлоо дээдлэхийн үлгэр дууриал үзүүлж амжилттай оролцов.
Олимпиадад оролцсон оюутнуудаас
I байрт БИАС-ийн оюутан Х. Бадамлянхуа
II байрт ЭХИС-ийн оюутан Б. Саруулбаяр
III байрт УУИС-ийн оюутан Л.Даваасүрэн
Тусгай байрт МС-ийн оюутан П.Чулуундорж нар шалгарч өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, дурсгалын зүйлээр шагнагдлаа.
Үндэсний бичиг үсгээ чадамгай эзэмшихийг нийт оюутнууддаа уриалж байна.
ХБС-ийн Монгол судлалын профессорын баг
“Academic Writing Workshop Series” академик бичгийн цуврал сургалт зохион байгуулагдлаа
GEOMINE 2026 олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
“Ноолуур судлал-2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа
Киотогийн Их Сургуулийн проректор Фүюүки Ишикава болон бусад төлөөлөгчдийг Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар хүлээн авч уулзлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв