“ШУТИС-д магистр, докторын сургалт явуулах, зэрэг хамгаалуулахад баримтлах журам”-ын дагуу МДА-наас 2007-2008 оны хичээлийн жилийн хаврын улиралд докторантаас мэргэжлийн нэгдсэн шалгалт авах ажлыг 2008 оны 04 сарын 21-нээс 05 сарын 21-ний хооронд бvрэлдэхvvн сургуулийн профессорын багууд, ЭНБДарга нартай хамтран дараах ажлыг зохион байгуулж байна. Vvнд:
1. Мэргэжлийн нэгдсэн шалгалтыг Доктор (Ph.D)-ын сургалт явуулж байгаа бvрэлдэхvvн сургуулиуд мэргэжлийн чиглэл тус бvрээр зохион байгуулан явуулна.
Мэргэжлийн нэгдсэн шалгалт өгөх докторант дараах шаардлагыг хангасан байна. Vvнд:
a) Төгсөхөөр суралцаж байгаа докторант нь сургалтын төлөвлөгөөнд тусгасан 36 кредитийн минимумыг бvрэн цуглуулсан;
b) Онолын болон туршилт судалгааны ажлын 50-аас дээш хувийг гvйцэтгэсэн;
c) Судалгааны (онолын болон туршилтын) vр дvнг харъяалах профессорын баг, салбар зөвлөлийн комиссоор хэлэлцvvлж шийдвэр, тодорхойлолт авсан байх.
2. МДА-наас 2008 оны 5-р сард багтаан доктор (Ph.D)-ын сургалтын хөтөлбөрийг бvрэн биелvvлж, сургалтын төлбөрөө зохих журмын дагуу төлж дуусгасан мэргэжлийн нэгдсэн шалгалт өгч шинжилгээ судалгааны ажлын 50%-ийг гvйцэтгэсэн, мэргэжлийн болон бусад хичээлийн шалгалтын vнэлгээний голч (GPA) 3.50 ба тvvнээс дээш vнэлэлт vзvvлсэн докторантад ШУТИС-ийн Ректорын тушаалаар доктор (Ph.D-ын сургалтыг дvvргэснийг гэрчилэх vнэмлэх олгож горилогчоор батлах ажлыг зохион байгуулна.
ДОКТОРАНТААС МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ШАЛГАЛТ АВАХ ХУВААРЬ
№ | Ажлын чиглэл | Хугацаа | Хариуцах ажилтан |
1. | Мэргэжлийн нэгдсэн шалгалт өгөх докторантын бvртгэл | IV.21-25 | Бvрэлдэхvvн сургуулийн ЭНБДарга |
2. | Докторантын судалгааны ажлын явц vр дvнг хэлэлцvvлэх | IV.28-V.2 | Бvрэлдэхvvн сургуулийн ЭНБДарга, Харъяалах профессорын баг, Суралцагч докторант |
3. | Докторант нараас мэргэжлийн нэгдсэн шалгалт авах 2-оос доошгvй эрдэмтнийг холбогдох докторантурын хорооноос санал болгосны дагуу шалгалт авах хуваарийн хамт гаргах | V.5-V.9 | Бvрэлдэхvvн сургуулийн ЭНБД |
4. | Шалгалт өгөх докторантын материалыг хvлээн авах, хяналтын магдалгаа хийх | V.5-V.9 | Магистрантур, докторантурын алба |
5. | Мэргэжлийн нэгдсэн шалгалт авах | V.12-V.16 | Магистрантур, докторантурын алба, Бvрэлдэхvvн сургуулийн ЭНБД |
6. | Мэргэжлийн нэгдсэн шалгалтын дvн гаргах | V.19-V.20 | Бvрэлдэхvvн сургуулийн ЭНБД, Магистрантур, докторантурын алба |
МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН АЛБА
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ