2008 оны 4-р сарын 26, 27 өдрүүдэд ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургууль дээр их, дээд сургуулийн програмчлалын Улсын XYIII олимпиад явагдав. Уг олимпиадыг Эрчим хүчний инженерийн сургуулийн электроникийн системийн профессорын баг зохион байгууллаа. Олимпиадад мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг төрийн ба хувийн хэвшлийн 13 сургуулийн 50 орчим оюутан бодлого ба бүтээлийн уралдаан гэсэн хоёр номинацаар оюун ухаанаа уралдуулав.
Програмчлалын улсын XYIII олимпиадыг зохион байгуулахад програм хангамж ба системийн интегралчлалын “Интерактив” ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр оролцлоо. Мөн түүнчлэн Мэдээллийн Технологийн үндэсний парк, “USI” ХХК, мэдээллийн ивээн тэтгэгчээр “Миний компьютер” сэтгүүл ивээн тэтгэв.
Олимпиадын дүнгээр:
Бодлогын уралдаанд:
1-р байр А.Амгаланбаатар (ШУТИС, КТМС-ийн оюутан)
2-р байр С.Мөнгөншагай (МУИС, МТС-ийн оюутан)
П.Далайжаргал (МУИС, МТС-ийн оюутан)
3-р байр Ц.Түвшинтөгс (ШУТИС, ЭХИС-ийн оюутан)
Н.Золбаяр (МУИС, МКС-ийн оюутан)
Ц.Сүххуяг (ШУТИС, ЭХИС-ийн оюутан)
Б.Батбаатар (ШУТИС, КТМС-ийн оюутан)
нар эзэллээ.
Бүтээлийн уралдаанд:
1-р байр Ц.Тамир (МУИС, МТС)
2-р байр Г.Алтангэрэл (МУИС, МТС)
Д.Энхзол (МУИС, МТС)
3-р байр Д.Мягмарсүрэн (Сэрүүлэг ДС)
С.Даваахүү (Сэрүүлэг ДС)
Ж.Даваадорж (Старс ДС)
Багийн дүнгээр МУИС-ийн баг тэргүүлж шилжин явах цомын эзэн боллоо.

Багийн дүнгээр цом хүртсэн баг
Бодлогын уралдаанд 1,2,3-р байрын шагнал авсан оюутнууд

Бүтээлийн уралдаанд 1,2,3-р байрын шагнал авсан оюутнууд
“Academic Writing Workshop Series” академик бичгийн цуврал сургалт зохион байгуулагдлаа
GEOMINE 2026 олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
“Ноолуур судлал-2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа
Киотогийн Их Сургуулийн проректор Фүюүки Ишикава болон бусад төлөөлөгчдийг Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар хүлээн авч уулзлаа