ШУТИС-ИЙН ТҮҮХЭН ХӨГЖЛИЙН МУЗЕЙ БАЙГУУЛАХ ТАЛААР
ШУТИС-ИЙН ТҮҮХЭН ХӨГЖЛИЙН МУЗЕЙ БАЙГУУЛАХ ТАЛААРРекторын тушаал Сургуулийн музей байгуулах тухай ШУТИС үүсч байгуулагдсаны 50 жилийн ойд бэлтгэх ажлын төлөвлөгөө, 2008 оны  -р сарын   -ны өдрийн Ректорын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн Тушаах нь:            1. ШУТИС-ийн анхны мэргэжлийн салбарууд байгуулагдсан цагаас эхлэн хөгжлийн өнөөгийн үе шат хүртэлх хугацааны сургуулийн түүхэн хөгжлийг харуулсан музейг 2009 оны 9-р сарын 20-ны дотор байгуулсугай.            2. Сургуулийн музей байгуулах Ажлын комисс-ыг Хавсралт 1-д заасан бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулан,ажлын явц үр дүнгийн талаар Ректорын зөвлөлийн хуралд мэдээлж байхыг комиссын дарга /Б.Даваасүрэн/,зөвлөх /Ч.Авдай/ нарт даалгасугай.         3. Сургуулийн музей байгуулахад шаардагдах зардлыг төсвийн дагуу гаргаж зарцуулахыг СЭЗГ  /С.Төгс/, /тооцоо бүртгэлийн ажилтан Н.Баярмаа/ -д  зөвшөөрсүгэй.         4. Музей байгуулах байр гаргах, шаардлагатай засвар хийх,музейн үзмэрийг үзэмжтэй сайн хийхтэй холбогдуулан холбогдох албан тушаалын ажилтнуудыг тухай бүрт нь дайчлан ажиллуулах,нэмэгдэл хөрөнгө,хандив хуримтлуулах талаар идэвх санаачлагатай ажиллахыг ажлын комиссын дарга /Б.Даваасүрэн/-д зөвшөөрсүгэй.   РЕКТОР                                       Б.ДАМДИНСҮРЭН    ШУТИС-ийн музей байгуулахад шаардлагатай материалI. 1. 1959 онд МУИС-ийн физик математикийн 3-р курсээс 21 оюутныг иргэний ба үйлдвэрийн барилгын инженер ,1960 онд газар зүйн 3-р курсээс 13 оюутныг сонгож геологийн инженерийн мэргэжлээр сургалт явуулах болсон тухай МУИС-ийн ректорын тушаалын хуулбар /1959,1960 он/2. 1962 онд МУИС-д Инженерийн факультетийг 3 тэнхим /нарийн тодоруулах/ -тэйгээр байгуулсан тухай МУИС-ийн ректорын тушаал 3.МУИС-ийн бүрэлдэхүүнд Политехникийн дээд сургуулийн 6 факультет 13 тэнхимтэйгээр зохион байгуулсан тухай СнЗ-ийн 1969 оны 247-р тогтоол АБЯ-ны сайдын 1969 оны 279-р тушаал.(Эрчим хүч,механик технологи,инженер эдийн засаг, барилга геологи-уул уурхайн мэргэжил дээшлүүлэх факультет) (Бүтцийн схем)4. МУИС-ийн бүрэлдэхүүнээс Политехникийн дээд сургуулийг салгаж,бие даасан дээд сургууль болгосон тухай СнЗ-ийн 1982 оны 281-р тогтоол (Бүтцийн схем)5. ПДС-ийг МУТИС болгон зохион байгуулах тухай СнЗ-ийн 1990 оны 11-р сарын 16-ны өдрийн 154-р тогтоол (Энэ үеийн сургуулийн бүтцийн схем) 6. МУТИС-ийн ректорын 1992 оны 4-р сарын 22-ны өдрийн 254 тоот тушаалаар факельтетуудыг салбар сургууль болгон өөрчлөн зохион байгуулж, төсөв хөрөнгөө бие даан зарцуулах эрх олгосон байна.Энэхүү тушаалын хуулбар  (Бүтцийн схем)7. ЗГ-ын 2001 оны 181-р тогтоолоор 2001 оны 09-р сарын 1-ний өдрөөс МУТИС-ийн нэрийг МУШУТИС болгон өөрчилсөн.Энэхүү тогтоол. (Бүтцийн схем)8. Одоогийн бүтэц,схем зурагII. 1.Факультет, тэнхим (салбар ба бүрэлдэхүүн сургууль,профессорын баг) байгуулагдсан, мэргэжлийн салбарууд нээгдсэн, хүрээлэн, төв, лаборатори кабинет, сургалтын полигон, мастерын газар байгуулсан он. (Сургуулийн хөгжлийн түүхийн он дарааллын бичиг 1989 он хүртэл хийгдэж,сургуулийн 30 жилийн ойн танилцуулгын ард байгаа. Түүнээс хойшихыг салбар сургуулиуд нөхөж бичиж өгөх.) Сургуулийн 1962,1969,1982,1990,2001,2009 оны бүтцийн схем2. Факультетийн декан, тэнхимийн эрхлэгч, салбар бүрэлдэхүүн сургуулийн захирал, профессорын багийн ахлагч, тэргүүлэх профессорууд, факультет, бүрэлдэхүүн ба салбар сургуулиудын бүтэц, багш ажилтны нэр, эрдмийн зэрэг цол анх байгуулагдсан цагаас хойш. Сургуулийн альбомд оруулах зургууд Сургуулиудын бүтцийн схем.Мөн тухайн тэнхим, факультет, сургуулиудад ажиллаж байсан гадаадын мэргэжилтэн багш нарын нэр, мэргэжил, эрдмийн зэрэг цол./Альбомд орох зургууд /3.ПДС,ТИС,ШУТИС-ийн ректор, проректор, хэлтэс, сургалтын албаны дарга, олон нийтийн байгууллагад ажиллаж байсан хүмүүсийн нэр, эрдмийн зэрэг цол./ Хэзээнээс хэзээ хүртэл/ Өдөр, орой, мэргэжил дээшлүүлэх салбарIII.1. Техник, технологийн дээд мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэж ирсэн сургалтын ажлын агуулга ямар байдлаар өөрчлөгдөж ирсэн тухай /1992 он хүртэл түүнээс хойш/2. Сургалтын материал, ном сурах бичиг хэрхэн бэлтгэгдэж байв. Ном, сурах бичгийн хангамж, номын сангийн хөгжлийн түүх. Альбом, ил самбарт тавих зургууд. (Сургууль,профессорын багууд номын сан өгөх )3. Кредит систем, электрон сургалтын мөн чанар, сургуулин музейд тавигдах, альбомд орох материалIV. 1 Сургуулийн эрдэм шинжилгээний ажлын хөгжлийн түүх, 1978 оноос эрдмийн зэрэг хамгааллуулж эхэлсэн, Түүнээс хойш эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүсийн овог нэр, мэргэжил, он /жагсаалт/Нийт багш нарын тоо, түүний дотор эрдэмтэн багш нарын эзлэх хувийн өсөлт, тодорхой үе шатаар /5-10 жил/ график гаргах, Сургуулиас гаргадаг сэтгүүлүүд2. Сургуулийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүний байдал, өөрчлөлт орсон талаар эрдэм шинжилгээний бичиг, тэргүүлэх эрдэмтдийн гаргасан номууд3. Сургуулийн хэмжээний багш, ЭША, ажилтнуудын гаргасан шинэ бүтээл, эрх авсан патент, шинэ бүтээгдэхүүн, оновчтой санал4. Үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэм шинжилгээний ажил, үр дүн5. Улсын төсөвт болон аж ахуйн гэрээт хэчнээн ажил хийв, өртөг нь ямар байв, үр дүн нь юу болов гэх мэт.  /Харьяа хүрээлэн, төвүүдийн ажил орох байх/6. Олон улсын ба дотоодын эрдэм шинжилгээний хурлуудын тухайV. 1. Сургуулийн аж ахуй, санхүү, эдийн засгийн ажлын хөгжлийн түүх, хэдийд ямар барилга байшин, бүтээн босголт хийгдэв.2. Энэ салбарт ажиллаж байсан ба одоо байгаа хүмүүсийн VI. 1. Улсын болон байгууллагын  шагнал, алдар цол авсан хүмүүсийн нэр, ямар шагнал хэзээ авав, Хүндэт доктор, хүндэт профессоруудын нэр, дипломуудын загвар2. Сургуулийн жил бүрийн шилдэг багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажилчид,сургууль, тэнхим, нэгжийн профессор, багш нарын нэр, өргөмжлөлүүд3. Сургуулийн зүгээс үзүүлж байгаа үйлчилгээний төрөл, хэмжээ, эмнэлэг, гуанзны холбоотой материал, зурагVII. 1. Оюутны тооны өсөлт, төгсөгчдийн тоо, төгссөн мэргэжлийн байдал (тоо), он оноор /Төгсөгчдийн нэр бүхий ботиуд гаргах байх/2. Сүхбаатарын нэрэмжит цалинтай, онцсайн, онцлох дипломтой төгсөгчид3. Урлаг, спортын шилдэг оюутнууд, багш, ажилтнууд, олимп, дэлхий, тив, олон улсын, улсын тэмцээний аварга  /алт, мөнгө, хүрэл медальтан/  баг , хувь хүн, сургуулийн тамирчдын эмблемүүд4. Оюутны байгууллагын үйл ажиллагааVIII. 1. Сургуулийн гадаад харилцаа холбоотой, тогтсон гэрээ байгуулан ажиллаж байгаа сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын нэр, үр дүн2. Тус сургуульд айлчилж байсан гадаадын орны удирдагчид, нэрт эрдэмтдийн нэр, холбогдох зураг3. Тус сургууль дээр Монгол улсын ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын тэргүүн нар ирж, профессор, багш нартай уулзаж байсан зураг, тэдгээрийн хэлсэн үг /зураг/4. Өөрийн орны боловсрол , шинжлэх ухаан, үйлдвэрийн газруудтай тогтоосон хамтын ажиллагаа5. Гадаадын болон дотоодын байгууллагаас сургуульд өгч байсан бэлэг дурсгалын зүйлүүдIX. Сургуулиуас төгсөгчдөд олгож байсан диплом, үнэмлэх, энгэрийн тэмдэг, бакалавр, магистр, хүндэт докторуудын хувцас, хүзүүний зүүлт, сургуулийн ойн үеэр монголын байгууллагуудаас дурсгасан дурсгалын зүйлүүд, баярын бичиг, өргөмжлөлүүдX. Салбар харьяа сургуулиудын танилцуулга, түүхтэй холбоотой гаргасан номуудБагш, оюутны хэрэглэж байсан анхны багаж төхөөрөмж, эд өлгийн дурсгалт зүйлс