“Хаврын гоёл- Дизайн сургалт 2008” наадам 2008 оны 05 сарын 02-10 ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Тус наадамд дизайны чиглэлээр сургалт явуулдаг нийт 10 сургуулийн багш, оюутнууд оролцлов. Манай Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн оюутнууд хувцасны 34 коллекци, үйлдвэрлэлийн дизайны 5 төсөл, график дизайны 3 ажил, багш оюутны эрдэм шинжилгээний илтгэлүүдээр шалгаруулалтанд оров.
“Хаврын гоёл- Дизайн сургалт 2008” наадмаас
1. Гоёлын загвараар тэргүүн байрын шагналыг багш П.Болормаа, дэд.проф Ө.Баянтуул нарын удирдсан Хувцасны дизайны 2-р курсын оюутнуудын “Madame X” хамтлагийн “Мөнгөн зууны бүсгүйчүүд” коллекци,
2. Гоёлын загвараар тусгай байрын шагналыг ахлах багш Ц.Байгалмаа, дэд.проф Ө.Баянтуул нарын удирдсан Хувцасны дизайны 4-р курсын оюутан Д.Хонгорзулын “Сондор” коллекци,
3. Интерьер дизайны шилдэг бүтээлийн шагналыг ахлах багш Н.Буянбадрах, багш К.Жанбота нарын удирдсан Үйлдвэрлэлийн дизайны 3 -р курсын оюутнуудын “Flair Club” -ийн “Эрдмийн жигүүр” төсөл,
4. График дизайны шилдэг бүтээлийн шагналыг багш Г.Эрдэнэбилэг, Б.Мэндсайхан нарын удирдсан Компьютер график дизайны 2, 3, 4 курсын оюутнуудын “Whizz Club” -ийн “Айдас” хүүхэлдэйн кино,
Эрдэм шинжилгээний хурлаас:
1. ХССалбарын ахлах багш Л.Ишдорж “ Монгол үндэсний хувцасны дизайны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох асуудалд” илтгэлээрээ тусгай байр,
2. ХССалбарын АШЗЗБүтээлтийн 4-р курсын оюутан С.Амарсайхан, Б.Баярцэнгэл нар “ Үндэсний хээ угалзыг гутал цүнхний загварт тусгах нь” илтгэлээрээ тусгай байр тус тус хүртлээ.
Хэвлэл мэдээллийн алба /С.Сосор /
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн “Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг
Элсэлтийн шалгалтгүй элсэгчдийн бүртгэл
“Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2024” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан НҮБ-ын Олон улсын зөвлөхөөр ажиллаж Бутан улсад “Сарлагийн хөөвөр самнах, боловсруулах” сургалт хийлээ
"Хиймэл оюун ухаан" номын нээлт боллоо