Төвлөрсөн номын сан ОХУ-ын Шинжлэх ухааны электрон номын сан (http://www.elibrary.ru) - тай гэрээ байгуулсаны vндсэн дээр Орос улсын шинжлэх ухааны Академи, их дээд сургууль, салбарын эрдэм шинжилгээний институт, эрдэм шинжилгээний төв, төрийн байгууллага, томоохон номын сан болон хэвлэлийн газруудаас нийтлэн гаргадаг шинжлэх ухааны сэтгvvлийг электрон хэлбэрээр унших эрх авлаа.
Электрон номын сангийн мэдээллийн санд нийт ОХУ-ын шинжлэх ухааны 500 шахам нэр төрлийн сэтгvvл орос хэл дээр, гадаадын шинжлэх ухааны 6300 гаруй сэтгvvл, 9 сая гаруй өгvvллэг, 1.2 гаруй сая диссертацийн бичлэг хадгалагдаж байна.
ОХУ-ын Шинжлэх ухааны электрон номын сан (http://www.elibrary.ru)
Шинжлэх ухааны электрон номын сан нь байгууллага, хувь хvмvvстэй гэрээ хийсний vндсэн дээр электрон ном хэвлэл, сэтгvvлээ уншуулдаг журамтай. Шинжлэх ухааны электрон 500 орчим сэтгvvлийн 250 гаруйг нь гэрээ байгуулан захиалга хийж төлбөр хийсний дараа электрон номын санг ашиглах эрхээ авдаг. Харин 240 гаруй ОХУ-ын их, сургууль, эрдэм шинжилгээний хvрээлэнгийн электрон сэтгvvлийг лизензийн гэрээ байгуулж vнэ төлбөргvй ашиглах боломжийг олгодог. Гэрээг байгуулж албан ёсоор бvртгvvлсэнээр электрон номын санд байгаа мэдээллийг интернэтээс ашиглах боломжтой.
Төвлөрсөн номын сангаас ОХУ-ын Шинжлэх ухааны электрон номын сан (http://www.elibrary.ru)-ийн тухай дэлгэрэнгvй мэдээллийг авч болно.
Үнэгүй үзэх ном сэтгүүлийн жагсаалт
|
Төвлөрсөн номын сан
Б.Одонтуяа “Шилжилтийн металлын дихалкогенидын гадаргуугийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо