Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн нийт багш нарт энэ өдрийн мэнд хүргье!!!

Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн нийт багш нарт  энэ өдрийн мэнд хүргье!!!

Юуны өмнө АНУ-ын Азийн сангийн Азид зориулсан ном хөтөлбөрөөс хүлээн авсан англи хэл дээрх ном сурах бичгийг оюутан сурагчдадаа маш сайн хэрэглүүлж байдаг явдалд талархаж буйгаа энэ дашрамд илэрхийлэхийг хүсэж байна.

АНУын Азийн сангийн “Азид зориулсан ном” хөтөлбөр Монгол улсад 1993 оноос одоог хүртэл нийт 600 мянга гаруй англи хэл дээр шинээр хэвлэгдсэн төрөл бүрийн танин мэдэхүйн ном сурах бичгийг Монгол орны өнцөг булан бүрийн бага, дунд сургууль, их, дээд сургууль, номын сан, төрийн болон төрийн бус байгууллагуудад хандивлаад байна. Тэр дундаа их дээд сургуулиулуудыг голлон дэмжин ажилласаар ирсэн билээ.

АНУ-ын Азийн сангийн Азид зориулсан ном хөтөлбөр нь  Ном сонгон , Амьдралаа өөрчлье!!!  компанит ажлыг зохион байгуулж байгаатай холбогдуулж та бүхэнд мэдээлэл хүргэхийг зорьлоо.

Энэ нь Facebook-ийн фэн хуудсаар, Азийн сангийн веб хуудас буюу  http://asiafoundation.org/  болон Youtupe-ээр зочлох онлайн хэрэглэгчдээс Булган аймгийн Хишиг Өндөр сумын сургуулийн сурагчдад илгээх  “номыг сонгон” тус санд туслахыг НОМ ХӨТӨЛБӨР уриалж байна.  Оролцогч бидний урьдчилан бэлтгэсэн 5 номноос дээрх сургуулийн “амьдралаа өөрчлөе” хэсэгт өөрийн таалагдсан номонд саналаа өгөх юм. Саналыг 2010 оны 3- р сарын 15-наас 29-нийг дуустал 14 хоногийн турш авах юм.

Ийнхүү Ном хөтөлбөр нь олон санал авсан номыг тохирох сурагчдад хүргэснээр бидний гол зорилго болох бөгөөд мөн дэмжигч хүмүүст үйл ажиллагаагаа танилцуулах , тэдгээрийг тус аянд оролцуулахад уриалан  Facebook дээрх тус сангийн “дэмжигч” болгох зэргээр энэ компанит ажлаа Facebook дээрх дэмжигчдийнхээ дэмжлэгтэйгээр өргөжүүлэх нь бидний зорилго оршино.

Санал бүхэн бидний хувьд маш их үнэтэй. Учир нь: Таны санал 1 долларыг бидэнд авчирч Монголын хүүхэд багачуудад оюуны хөрөнгө оруулалт хийх бидний үйл ажиллагааг өргөжүүлэхэд тус дэм болно.

 Монголын хүүхдүүдэд ном хандивлахад багш таны таны санал хэрэгтэй байна. http://bookvote.asiafoundation.org/ -руу орж саналаа өгнө үү.

Бидний ажлыг дэмжиж, та бүхнийг сургуулиараа идвэхитэй оролцоно гэдэгт найдаж байна.

Хүндэтгэсэн,

Ч.Цэрэнханд,

Азийн сан, Монгол