2010 Korea-Mongolia International Conference "Fashion Vitality"

Mongolian University of Science and Technology, Ulaanbaatar, Mongolia

June 29, 2010.

ШУТИС,  Солонгосын Фашн ба Хувцасны Дизайны Холбоо (Korea Fashion & Costume  Design Association)- той хамтран 2010 оны 6 сарын 29, 30 -ны өдрүүдэд ‘Fashion Vitality’ нэртэй олон улсын хурал, үзэсгэлэн зохион байгуулах гэж байна.

Korea Fashion & Costume  Design Association нь 1995 оноос үйл ажиллагаа явуулж байгаа олон улсад нэр хүндтэй байгууллага юм.  Тус холбоо нь Турк, Азербайджан, Белорусь, Узбекстан, Египет, Болгар зэрэг орнуудтай хамтран олон арга хэмжээг зохион байгуулж ирсэн  бөгөөд энэ жил  манай сургуультай хамтран олон улсын хурал, үзэсгэлэн зохион байгуулах гэж байна.

 

 Үйлдвэрийн технологи, дизайны сургууль нь  2007 оноос тус холбоотой хамтран ажиллаж, професор багш нар Египет, Болгар, Азарбайжан, Солонгост болсон хурал, үзэсгэлэнд амжилттай оролцож ирснээс 2008 онд “Korea-Bulgarian International Conference”-аас  проф. Ч.Алтанцэцэг, П.Булга нар “Судалгааны шилдэг өгүүлэл”-ийн шагнал, дизайнер багш  Л.Ишдорж  “Дизайны шилдэг бүтээл”-ийн шагнал (Korea-Egypt International Fashion Show “Fashion Spirit” 2007;  International Invited Fashion Show  ”Fashion Adventure” 2008),   мөн тус холбооноос зохион байгуулдаг “International Necktie Design Competition, 2008”–ны шагналыг дизайнер багш П.Болормаа нар тус тус хүртэж байсан.

Хурал нь 2010 оны 6 сарын 29-нд  ШУТИС дээр явагдах ба үзэсгэлэн Модерн арт галарейд 29-30 өдрүүдэд болно.

Хурал, үзэсгэлэнгийн  талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна  уу. Татаж авах

   2010 Korea-Mongolia International Conference ‘Fashion Vitality-ийн

 монголын талын зохион байгуулагч

ҮТДС-ийн тэргүүлэх профессор Ч.Алтанцэцэг