Менежментийн бакалавр болон түүнээ дээш зэрэгтэй олон зуун залуу мэргэжилтэн бэлтгэгдэн гарч байгаа өнөөгийн нөхцөлд аж ахуйн нэгж байгууллагуудын бүх шатны менежерүүдийн сул болон чөлөөтэй байгаа албан тушаалд хэрэгцээ шаардлагатай ажилтнуудаа сонгон авах бололцоог бүрдүүлэх зорилгоор Монголын менежментийн холбооноос /www.mamo.mn / 6 сарын 10-ны Пүрэв гаригийн 10.00-16.00 цагт Соёлын төв өргөөнд байрлах Хүүхдийн номын ордны “Боловсрол” танхимд “Менежер” сэдэвт ажлын байрны яармаг зохион байгуулагдах болно.
ШУТИС-д менежерийн чиглэлээр суралцагч шилдэг оюутан залуус та бүхэн яармагт оролцох хүсэлтээ Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд бүртгүүлнэ үү.
Мөн яармагийн талаар доорх хаягаар лавлана уу.
ШУТИС-Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төв
Утас: 11-324085, 11-324590-1045
Цахим хаяг: careercounsel_must@yahoo.com / www.jobs-student.edu.mn
Багшлах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
Erasmus+ хөтөлбөрийн олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээлэл өгөх уулзалт, семинар
Хятадын Уул уурхай, технологийн их сургуулиас зохион байгуулах сургалтанд урьж байна
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв