Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль 2010-2011 оны хичээлийн жилийн магистрантур, докторантурын сургалтанд элсэлт авна. Докторантурт элсэх хүсэлтэй хүмүүсийг 2010 оны 08-р сарын 18-наас 09-р сарын 10-ны өдрүүдэд ШУТИС-ийн Төв байрны Магистрантур, Докторантурын Албаны 214 тоот өрөөнд, Магистрантурт элсэх хүсэлтэй хүмүүсийг 2010 оны 08-р сарын 18-наас 09-р сарын 03-ны өдрүүдэд бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын албад дээр тус тус бүртгэнэ.Докторантурт элсэгчдээс мэргэжлийн болон гадаад хэлний (орос, англи хэл) мэдлэгээр, магистрантурт элсэгчдээс компьютерийн болон гадаад хэлний (орос, англи хэл) мэдлэгээр тус тус шалгалт авна.
Элсэн суралцах хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлж ирнэ үү. Үүнд: |
|||
~ Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар |
|||
~ Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн товч реферат (докторантурт элсэгч) |
|||
~ Бакалаврын болон магистрын дипломын (докторантурт элсэгч) баталгаажуулсан хуулбар |
|||
~ 3х4 харьцаатай цээж зураг (2 хувь) |
|||
~ Дэлгэрэнгүй анкет (тусгай маягтыг МДА-наас бүртгүүлэхдээ авна) |
|||
~ Бүртгэлийн хураамж |
|||
Магистрантур, Докторантурт суралцуулах мэргэжлийн чиглэлтэй www.must.edu.mn хаягаар танилцаж болно. |
|||
МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН АЛБА |
|||
Манай хаяг: ШУТИС- Төв байр Магистрантур, докторантурын алба 214 тоот өрөө |
|||
Харилцах утас: 322126 Web: http://www.must.edu.mn/ |
ШУТИС-ийн магистр, докторын сургалтын намрын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
КООСЭН ЗАГВАРЫН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН НОМ, СУРАХ БИЧИГ ОРЧУУЛАХ БАГУУДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
Тайваний Үндэсний Шинжлэх Ухаан Технологийн Комисс “IC Taiwan Grand Challenge” дэлхийн туршилтын төслийн уралдааныг зохион байгуулж байна