ШУТИС-ийн Е-Нээлттэй сургуулийн мэдээллийн технологи, программ хангамжийн багт Веб программист шалгаруулж авна. Доорхи шаардлагыг хангасан, шалгаруулалтанд орох хүсэлтэй хүмүүсийг 2010 оны 9-р дүгээр сарын 20-24-ны өдрүүдэд хичээлийн төв байрны 216 тоот өрөөнд бүртгэнэ.
a. Бүртгүүлэхэд тавигдах шаардлага.
b. Мэргэжлийн хувьд тавигдах шаардлага.
Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
1. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /зааврын дагуу бүрэн бөглөсөн, зурагтай/
2. Бакалаврын зэргийн диплом /эхээрээ/, тэдгээрийн нотариатаар батлуулсан хуулбарын хамт
3. Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
4. 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь
5. Шалгалтын хураамж
Шалгаруулах ажлын хэсэг холбогдох журмын дагуу 2010 оны 9-р дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд бүртгүүлсэн хүмүүстэй ярилцлага хийж, мэргэжлийн шалгалт авна.
Харилцах утас: 329411, 324600
Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар.
Багшлах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
Erasmus+ хөтөлбөрийн олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээлэл өгөх уулзалт, семинар
Хятадын Уул уурхай, технологийн их сургуулиас зохион байгуулах сургалтанд урьж байна
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.