Монголын Залуучууд Солилцооны Үндэсний Агентлаг ба
АНУ-ын Тэтгэлэгт хөтөлбөрийн хуваарь олгох
Англи хэлний Олимпиадын удирдамж
Зохион байгуулагч: Монголын Залуучууд Солилцооны Үндэсний Агентлаг, ШУТИС, АНУ-ын Тэтгэлэгт IDEA хөтөлбөр
Зорилго: Олон Улсын IDEA байгууллагын 50-100% тэтгэлгээр АНУ-ын Их дээд сургуулиудад 2011 оны 1-р сард мөн 8-р сард сурах эрхийг олгоход чиглэгдэнэ.
Зорилт: Энэхүү олимпиадаар дамжуулан Улаанбаатар хотын оюутнуудыг Олон Улсын IDEA байгууллагын 50-100% тэтгэлгээр АНУ-ын Их дээд сургуулиудад Хэлний бэлтгэлтэй Бакалавр, Магистрын түвшинд суралцах эрх олгож, өндөр боловсрол, мэргэшилтэй хүний нөөц бэлтгэхэд оршино.
Тавигдах шаардлага: - 18-26 хүртэлх настай байх
- ШУТИС-ийн голч оноо 2,5-с дээш байх
- ШУТИС-ийн оюутан байх, ШУТИС-ийн лицей төгсөгч байх
- Албан бус TOEFL / Instutional Toefl/-ын 370-аас дээш оноотой байх эсвэл IBT TOEFL-ийн 37-аас дээш оноотой байх
- Эцэг эх, батлан даагч нь оюутныг АНУ-д сурахад нь байр хоолны зардлыг даах
чадвартай байх /АНУ-ын тал зөвхөн сургалтын төлбөрийг 50-100 хувиар даах тул/
Хамрах хүрээ: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 1-5-р курсийн оюутнууд оролцоно.
Зохион байгуулалт: МЗСҮАгентлаг
Бүртгэлд авчрах зүйлс:
Жич: Эссей дээр өөрийн овог, нэр, холбогдох утас, e-mail хаяг, гэрийн хаяг зэргийг тодорхой бичих шаардлагатай.
Шалгаруулалт:
1. Эссейг шалгах /АНУ-аас ирэх төлөөлөгч шалгана/
2. Хялбаршуулсан TOEFL-ийн шалгалт бичгээр авах
3. Speaking /Ярианы шалгаруулалт нээлттэй болох ба үүнийг АНУ-аас тэтгэлгийн менежэр өөрөө ирж авна, энэ үеэр эцэг эхийн төлөөлөл хяналт тавина/
Хэзээ:
Шалгаруулалт 2010 оны 10-р сарын 16-ны 16:00 цагт
Хаана: ШУТТНСангийн 304 тоот
Бүртгэл: 2010.10.12 - 2010.10.15-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Хаяг: Монголын залуучууд Солилцооны Үндэсний Агентлагийн байранд бүртгэнэ
“Тайм” төв /МУБИС-ийн ард/ 4 давхарт 406 тоот өрөө
Лавлах утас: 9978-7455, 9919-3414, 7011-8020
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга
Докторын зэрэг хамгаална