БСШУЯ болон Германы эрдмийн солилцооны албаны хооронд 2010 оны 6 дугаар сарын 2-нд байгуулсан Хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийн дагуу 2011-2012 оны хичээлийн жилээс ХБНГУ-ын их, дээд сургуулиудад дараах мэргэжлээр бакалавр, магистрын сургалтад хамрагдах 23 хүнийг шалгаруулах юм байна. Үүнд:
|
Бакалаврын мэргэжил* |
Сургууль |
Хүний тоо |
|
- Эрдэс түүхий эдийн инженер (ашиглалт, баяжуулалт) |
Аахены ИС |
4 |
|
- Геологич |
Фрайбергийн ИС |
1 |
|
- Байгаль орчны инженер |
Аахены ИС |
1 |
|
- Геоинформатик/Геофизик |
Фрайбергийн ИС |
1 |
|
- Машин үйлдвэрлэл |
Фрайбергийн ИС |
1 |
|
- Эдийн засагч инженер (ашигт малтмалын олборлолт) |
Фрайбергийн ИС |
2 |
* Бүх мэргэжлийн сургалт зөвхөн герман хэл дээр явагдана.
|
|
Магистрын мэргэжил** |
Сургууль |
Хүний тоо |
|||
|
- Эрдэс түүхий эдийн инженер (ашиглалт, баяжуулалт) |
Аахены ИС |
2 |
|
|||
|
- Ашигт малтмалын хангамжийн инженер |
Клаусталын ИС |
2 |
|
|||
|
- Металлургийн инженер |
Аахены ИС |
2 |
|
|||
|
- Нефтийн инженер |
Клаусталын ИС |
2 |
|
|||
|
- Гео шинжлэх ухаан (инженер геологич, эдийн засагч геологич) |
Фрайбергийн ИС |
2 |
|
|||
|
- Геоэкологи |
Фрайбергийн ИС |
1 |
|
|||
|
- Геоинформатик |
Фрайбергийн ИС |
1 |
|
|||
|
- Эдийн засагч инженер (ашигт малтмалын олборлолт) |
Фрайбергийн ИС |
1 |
|
|||
** Металлургийн болон нефтийн инженерийн сургалт англи хэл дээр, бусад бүх сургалт герман хэл дээр явагдана.
Хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, бүртгэл, сонгон шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг БСШУЯ-ны вэб хуудас (www.mecs.gov.mn) -нд тавигдсан зараас үзнэ үү.
Багшлах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
Erasmus+ хөтөлбөрийн олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээлэл өгөх уулзалт, семинар
Хятадын Уул уурхай, технологийн их сургуулиас зохион байгуулах сургалтанд урьж байна
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.