Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Оюутны Холбооны Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны Албанаас ШУТИС-ийн нийт оюутнуудын сэтгэн бодох чадварыг сорьж, хөгжүүлэх, ШУТИС-ийн хамгийн өндөр IQ-тай 50 оюутныг шалгаруулах, өндөр сэтгэх чадвар бүхий оюутан залуусыг нэгтгэх зорилгоор зохион байгуулж буй IQ-ийн анхдугаар олимпиадын 1-р шатны шалгаруулалт 10 сарын 12-ны өдрийн 16:40 цагт салбар болон бүрэлдэхүүн сургуулиуд дээр явагдаж дүнгээ гаргалаа. Тус олимпиадад салбар болон бүрэлдэхүүн 12 сургууль оролцсон бөгөөд нийт 489 оюутан оюун ухаанаа сорьсон. 1-р шатны шалгаруулалтанд нийт 63 оюутныг шалгаруулсан бөгөөд 2-р шатны шалгаруулалт 10-р сарын 23-ны өдрийн 12:00 цагт явагдана. 2-р шатанд I, II, III байр болон тусгай байрын шагналтнуудыг тодруулах бөгөөд шагнал гардуулах үйл ажиллагаа 10-р сарын 25-ны өдрийн 15:00 цагт ШУТИС-ийн хичээлийн I байрны 3 давхарт хурлын танхимд болно.
Шагнал, урамшуулал:
I байр 1 оюутан Өргөмжлөл 3 кредит
II байр 1 оюутан Өргөмжлөл 2 кредит
III байр 1 оюутан Өргөмжлөл 1 кредит
Тусгай байр: Салбар болон бүрэлдэхүүн сургууль тус бүрээс 1 хүн шалгаруулж өргөмжлөл олгоно.
Мөн энэхүү олимпиадын бүртгэл салбар болон бүрэлдэхүүн сургуулиудын Оюутны Зөвлөл дээр явагдаж байсан. Улмаар УУИС болон КтМС-ийн Оюутны Зөвлөлүүд өөрийн сургуулийн оюутнуудыг идэвхитэй сайн хамруулж оролцуулсан ба эдгээр сургуулиудын Оюутны Зөвлөлийг Оюутны Холбооноос шагнаж урамшуулахаар боллоо.
Оюун ухаан, мэдлэг боловсролоороо хамтдаа!
БНСУ-ын Чонбук Үндэсний Их Сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
iUNRC Innovation Fund Call for Proposals 2025
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
"Үндэсний эв нэгдэл" нийтлэлийн уралдаан
ЭЕШ-д бэлтгэх англи хэлний сургалт зохион байгуулж байна